Сэтгүүлч Иван Сафроновыг эх орноосоо урвасан хэргээр баривчлав | News.MN

Сэтгүүлч Иван Сафроновыг эх орноосоо урвасан хэргээр баривчлав

Сэтгүүлч Иван Сафроновыг эх орноосоо урвасан хэргээр баривчлав

Сэтгүүлч Иван Сафроновыг эх орноосоо урвасан хэргээр баривчлав

Оросын “Роскосмос” компанийн захирлын зөвлөхөөр ажиллаж байсан Иван Сафроновыг Мягмар гаригт /2020.07.07/ эх орноосоо урвасан хэрэгт буруутган баривчиллаа. Түүний Чех улсын тусгай албатай хамтран ажиллаж, улсын нууцад хамаарах мэдээллийг дамжуулсан гэж буруутгаж байгаа хэмээн Сафроновын өмгөөлөгч Иван Павлов сэтгүүлчдэд хэллээ.

Түүний гэм бурууг нотлох баримт мөдлөгийн явцад тодорхой болсон гэж мөрдөгч хэлсэн тухай  өмгөөлөгч нь хэлсэн байна.

Сафроновыг эртнээс мөрдөж байжээ. Хууль хяналтын байгууллагын зүгээс Сафроновыг Африкийн улсууд руу нийлүүлэх зэвсгийн талаарх мэдээллийг 2012 онд Чехийн талд нууцаар өгсөн, Чехийн тал энэ баримтыг АНУ руу дамжуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Өмгөөлөгчийн хэлснээр Сафроновын цахим шуудангууд, утасны дуудлагыг урт хугацаанд хянаж байжээ.

Сафроновыг хоёр сарын хугацаатай баривчлах шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Сафроновын зүгээс шүүхийн шийдвэрийг давж заалдана хэмээн өмгөөлөгч нь хэллээ.

Хэрвээ Сафроновт тулгаж буй гэм буруу нь нотлогдвол 20 хүртэл жил хорих ял авах юм. Хэвлэлд мэдээлснээр Сафронов гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Үндсэн хуулийн 51 дүгээр заалтад үндэслэн мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа ажээ.

Иван Сафронов сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүлчээр “Коммерсант” сонинд ажиллаж байхдаа зэвсгийн үйлдвэрлэл, худалдаа, сансрын үйлдвэрлэлийн талаар бичдэг байжээ. 2019 оны долдугаар сард “Коммерсант” сониноос “Ведомости” сонинд шилжин ажилласан боловч “Ведомости” сонины ерөнхий эрхлэгч солигдсоны дараа буюу 2020 оны гуравдугаар сард ажлаасаа гарч “Роскосмос”-ийн ерөнхий захирал Дмитрий Рогозины зөвлөхөөр ажиллаж байжээ.

Оросын олигархийн нэг Алишер Усмановын эзэмшлийн “Коммерсант” сониноос хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр халагджээ. Тухайн үед Сафронов Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко албан тушаалаа өгч магадгүй талаар нийтлэл бичиж шуугиан тарьж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-07-09 49.0.212.215

Сулла

Avatar

Зочин 2020-07-09 64.119.25.102

юун урвагч вэ Путинийг шүүмжлэгч сэтгүүлч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж