Златан: Би бол ерөнхийлөгч, дасгалжуулагч, тоглогч | News.MN

Златан: Би бол ерөнхийлөгч, дасгалжуулагч, тоглогч

Златан: Би бол ерөнхийлөгч, дасгалжуулагч, тоглогч

Златан: Би бол ерөнхийлөгч, дасгалжуулагч, тоглогч

Италийн Сериэ-А лигийн АС Милан багийн довтлогч Златан Ибрахимович өчигдөр/2020.07.07/ Кристиано Роналдо тэргүүтэй Ювентус багийг 4-2 гэсэн харьцаатай хожсоныхоо дараа мэдэгдэл хийжээ. Тэрбээр DAZN сайтад өгсөн ярилцлагадаа “Хэрэв би улирлын эхэнд Милан багт байсан бол бид Сериэ-А лигийн аваргын цом Скудеттог өргөх байлаа” хэмээжээ. Мөн тэрбээр багтаа гүйцэтгэж буй үүрэг ролийнхаа талаар “Би бол ерөнхийлөгч, дасгалжуулагч, тоглогч. Гэвч тэд надад зөвхөн тоглогчийн минь хувиар л цалин өгдөг” гэв. Харин баг нь ирэх улирал УЕФА Аваргуудын лигт оролцож чадах уу гэж асуухад “Сарын хугацаа үлдээд байна. Юу болохыг харцгаая. Биднээс шалтгаалахгүй зүйлс бий шүү дээ. Үзэгчидгүй тоглох нь харамсмаар, хачин жигтэй байна. Гэвч бид мэргэжлийн ажлаа л хийнэ” хэмээжээ.

Өдгөө 38 настай Швед довтлогч 2011 онд Италийн Сериэ-А лигийн аваргын цом Скудеттог АС Милан багтай хамт хүртэн төд удалгүй Францын ПСЖ баг руу зарагдсан. Гэвч тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сарын өвлийн солилцоо наймааны цонхоор АНУ-ын ЛА Галакси багаас АС Миланд эргэн ирсэн билээ. Златан Ибрахимович энэ улиралд 11 тоглолтод оролцон таван гоол оруулсан үзүүлэлттэй байна.

АС Милан баг Сериэ-А лигийн хүснэгтэнд 49 оноотой тавдугаар байранд бичигдэж байгаа бол Ювентус баг 75 оноотой итгэл төгс лигээ тэргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж