Chanel хавар-зуны цуглуулгын роликоо Нью Йоркод хийв

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Chanel хавар-зуны цуглуулгын роликоо Нью Йоркод хийв

Загварын ертөнцөд нэрээ гаргаад эхэлсэн Линейзи Монтеро, Мика Арганараз нар Бруклины гудамжаар алхан Карл Лагерьфельдын Chanel хавар-зун рекламын кампанид зургаа авахуулжээ.

Chanel 2016 хавар-зуны цуглуулганы рекламны санаа нь Карл Лагерфельд (Karl Lagerfeld) загварын Гран-Пале ордноо Chanel Airlines хэмээх нисэх буудал болгожээ. Загварын нислэгийн онгоц Нью-Йоркт газардсаны дараа түүний хоёр зорчигч Линейзи Монтеро (Lineisy Montero), Мики Арганараз (Mica Arganaraz) нар Бруклины гудамжаар аяллаа үргэлжлүүлж буйгаар зураг авалт хийгдсэн байна.

Хотыг “сонирхсон” Монтеро, Арганараз нар твидын материалын костюм, бүстэй бомбер, хантааз, хөл харагдсан тунгалаг зуны шаахай, том нарны шилээр гоёж, дөрвөлжин хээтэй дугуйтай чемодан чирэн явцгаана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж