Швейцар үндэсний валютаа чангаруулахаар чармайж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Швейцар үндэсний валютаа чангаруулахаар чармайж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Швейцар үндэсний валютаа чангаруулахаар чармайж байна

Швейцар улсын Үндэсний банк үндэсний валютаа чангаруулах зорилгоор 23 тэрбум ам.долларыг 2015 онд зарцуулжээ. Үүнээс өмнө тус банк ийм зорилгоор мөнгө гаргаж байсан ч энэ удаагийнх хамгийн их хэмжээтэй нь болж байна.

Грекийн өрийн зохицуулалт хийхээр тус банк 2010 онд 20,8 тэрбум франкаа алдаж байсан юм. Өнгөрсөн онд евротой харьцуулахад өссөн франкаа сулруулахын тулд валютын наймаанд банк идэвхтэй оролцож иржээ. Сануулахад өнгөрсөн оны нэгдүгээр сард франкийн ханш еврод уягдсан байсныг болиулж 1,2 гэсэн харьцаатайгаар ханшаа тогтоосон билээ.

1907 онд байгуулагдсан Швейцарийн Үндэсний банкны хамгийн их алдагдал хүлээсэн жил өнгөрсөн 2015 он болсон байна. Төв банкны валютын хөрөнгө оруулалтын 42 хувь нь евро, 33 хувь нь доллар байдаг ажээ. Ханшийн зөрүүгийн алдагдлаас гадна алтны үнэ унасны улмаас дөрвөн тэрбум франкийн алдагдал хүлээнэ гэсэн хүлээлттэй байна.

Тус банк хөрөнгө оруулагчдадаа нэг хувьцаанаас 15 франкийн ашиг хуваарилдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Юу бичээд байгаагаа ойлгодог л байгаа даа 2016-01-11 193.239.220.249

Тэс хөндлөн, буруу бичээд байх юм.