П.Очирбатыг чөлөөлж, Ч.Хашчулууныг томилжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

П.Очирбатыг чөлөөлж, Ч.Хашчулууныг томилжээ

“Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг энэ сарын 8-нд чөлөөлжээ. П.Очирбат өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд түүний оронд эдийн засагч Ч.Хашчулууныг томилсон байна.

Ч.Хашчулуун нь Москвагийн Их сургуулийг дүүргэж, Токиогийн Кэйо их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Монгол улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн захирал, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байсан.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж