2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 87,159,722 төгрөгийн үнийн дүн бүхий 181,269 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Савхи" ХК (UYN +14.48%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +14.44%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -5.26%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB -3.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.95 хувиар өсч 16453.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,498,475,787,831.54 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ