Маскыг хэрхэн буруу зүүх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Маскыг хэрхэн буруу зүүх вэ?

Маскыг хэрхэн буруу зүүх вэ?

Маск буюу амны хаалтыг буруу зүүвэл коронавирус төдийгүй аливаа амьсгалын замын өвчнөөс сэргийлэхэд ямар ч үр дүнгүй юм. Тэгвэл маскыг зөв зүүхэд хэд хэдэн анхаарах зүйл байдаг аж.

Олон улсын халдварт өвчин хяналт сэргийллийн төвүүд болон ДЭМБ зэрэг байгууллагууд цар тахлаас өөрийгөө болон ойр дотныхноо сэргийлэхийн тулд зай барихаас гадна амны хаалт зүүхийг идэвхтэй уриалж буй.

Амны хаалт таны ам, хамар, эрүүг бүрэн хаагаагүй цагт ямар ч үр дүнгүй гэдгийг санах хэрэгтэй. Түүнээс гадна маскаа тайлахдаа ч болгоомжтой байхгүй бол болохгүй гэнэ.

Маскыг хэрхэн буруу зүүх вэ?

Доорх гурван алдааг гаргавал маск үр дүнгээ өгөхгүй

  • Хэт сул байх. Хэрвээ маск зүүхэд таны ам, хамар, хацар дээр онгорхой зай үлдэж байвал маск ямар ч өвчнөөс сэргийлж чадахгүй.
  • Хамран доогуураа зүүх. Хамар тань маскнаас гадуур үлдчихвэл өвчнөөс сэргийлж чадахгүй. Учир нь коронавирус төдийгүй олон аюулт өвчний вирус агаарт тогтсон байдаг.
  • Байнга маскаа оролдох, дахин зүүх. Гадуур явж байхдаа маскаа оролдвол эрсдэл үүснэ. Халуун байгаа учир олон хүн үе үе маскаа тайлж, буцаан зүүж байгаа нь маш их эрсдэл дагуулж байна.

Маскыг хэрхэн зөв зүүх вэ?

Гараа угаагаад цэвэрхэн маск бэлдээрэй

  • Эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөсөн дарааллыг нарийн мөрдөж, гараа сайтар угаана.
  • Амьсгал чөлөөтэй нэвтрэх, цэвэрхэн маск сонгох хэрэгтэй. Нэг зүүсэн маскаа ариутгалгүй дахин зүүх нь эсрэгээрээ улам их эрсдэл дагуулна.
  • Сонгосон маск таны нүүрэнд зөв таарч, ямар нэг онгорхой зай үлдээхгүй байх хэрэгтэй. Мөн хэт бариу байж бас болохгүй.
  • Хэрвээ таны сонгосон маск нэг талдаа төмөр утастай бол түүнийг нь хамартаа тохируулан дарах хэрэгтэй.
  • Ам, хамар, эрүү далд орж байгаа эсэхийг шалгаарай.
  • Хэрвээ таны маск нугалаатай бол түүнийг нь доош харуулж зүүгээрэй.
  • Маскаа нэгэнт зүүсэн бол дахин гараар оролдох, хүрэх шаардлагагүй.

Маскаа хэрхэн тайлах вэ?

Оосорноос нь өөр газраас барьж болохгүй

  • Гадуур явж дуусаад аюулгүй газарт ирсэн бол маскаа оосорноос нь барьж тайлаарай.
  • Маскныхаа урд талаас барьж болохгүй. Учир нь тэнд өвчний вирус наалдсан байж болзошгүй.
  • Тайлсан маскаа нүүрнээсээ аль болох түргэн холдуулах хэрэгтэй.
  • Хэрвээ маскаа тайлмагцаа угаах боломжгүй байгаа бол даруй битүү торонд хийж хадгалах хэрэгтэй.
  • Үүний дараа дахин гараа угаах шаардлагатай шүү!

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж