Танилц: У.Хүрэлсүхийн танхимын сайд нар | News.MN

Танилц: У.Хүрэлсүхийн танхимын сайд нар

Танилц: У.Хүрэлсүхийн танхимын сайд нар

Танилц: У.Хүрэлсүхийн танхимын сайд нар

Шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимаа бүрдүүлж, Ерөнхийлөгч, чуулганаар хэлэлцүүлж, тангаргаа өргөлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд "Би эх орныхоо, төр засгийн өмч хөрөнгөөс нэг ширхэг хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Би өнгөрсөн гурван жил ингэж ажиллаж ирсэн, надтай ажиллаж байгаа сайд нар ч мөн ийм зарчмаар ажиллана. Сайд нарт концесс, томилгооны шахалт, дарамт, хууль бус зүйл битгий шаардаарай, УИХ-ын гишүүд ээ. Сайд нарыг дарамталж ажлаа бүтээлгэнэ гэвэл би шалгуулна шүү. Эрх баригч намын даргын хувьд эх орноосоо хулгай хийдэггүй парламент байж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг нь дээшлүүлэе. Сөрөг хүчинтэйгээ бид хамтарч ажиллана. Алдаа, оноо, шүүмжлэлийг хүлээж авна, харин доромжлолыг бол хүлээж авахгүй шүү. Засгийн газар ингээд шууд ажилдаа орлоо" хэмээсэн юм.

Улс төрийн хүрээнд энэ удаагийн Засгийн газрын сайд нарыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын томилгоо хэмээн дүгнэж, салбар салбарын мэргэжлийн хүмүүс томиллоо хэмээж буй.

Гэхдээ хэтэрхий сул Засгийн газар гэж дүгнэх хүмүүс ч байгаа юм. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын хэн нь хэн бэ.

Шадар сайд  Я.СОДБААТАР:

-2020 оны УИХ-ын сонгуулийг өнжиж, нам нь ялбал сайд болох нь тодорхой байсан хүн бол Я.Содбаатар. МАН олноороо ЖДҮ-ийн зээл авахад Я.Содбаатар гишүүн ч бас авсан нь нэр дэвших боломжийг нь хаасан. Гэхдээ 2020 оны сонгуульд намынхаа арын алба болох сонгуулийн менежерээр ажилласан. Өмнөх парламентад Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан.

1997-1999 онд  ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.

ДАВХАР ДЭЭЛТЭЙ ДӨРВӨН САЙД

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Хэнтий аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдын “гал тогоог” сүүлийн хоёр жил барьсан. Харвардын боловсролтой гэгддэг түүний хувьд У.Хүрэлсүхийн намаа шинэчлэх, эрх мэдлээ өргөжүүлэх үйлсэд нь туг барин “тулалдсан” нэгэн. Тиймээс ч ЗГХЭГ-ын даргаар томилогдож, Монгол Улсын хөгжлийн бодлогыг төлөвлөөд буй. Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын аль алиныг дэмжлэгтэй учраас сайд болох нь тодорхой хүмүүсийн нэг байсан юм.

2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын,  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Увс аймгаас гурав дахь удаагаа сонгогдож гарч ирсэн бөгөөд өнгөрсөн парламентад Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ удаад ч мөн улиран томилогдож буй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг томилгооноос нь эхлээд л хориг тавьж эхэлсэн байдаг. Харин энэ удаад түүнийг Ерөнхийлөгчтэй “тохиролцсон” гэх. Угаас нь МАН-ын даргын У.Хүрэлсүхийн эдийн засаг, санхүүг нь хариуцаж чадах хүн түүнээс өөр үгүй гэх. Тиймээс ч энэ удаад мөн улираан томилов.

1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.САРАНГЭРЭЛ:

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Эрүүл мэндийн сайдаар ажилласан Д.Сарангэрэлийг энэ удаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилов. Танхимдаа үлдсэн ч өөр яамыг толгойлохоор болж буй. У.Хүрэлсүхийн маш ойрын баруун гар хэмээн улс төрийн хүрээнд яригддаг. Дэлхий нийтээр цар тахалтай энэ үед бодлоготой шийдвэрүүдийнх нь үр дүнд өнөөдөр ч дотооддоо алдаагүй байгаа. Тиймээс Эрүүл мэндийн сайдаар нь үргэлжлүүлнэ хэмээн таамаглаж байсан ч өөрчлөв. Сэтгүүл зүйн салбараас улс төрд “урвасан”  олон улстөрчдийн нэг. Тэрбээр энэ Засгийн газарт ажиллах хоёр эмэгтэй сайдын нэг юм.

Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй. 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч,1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал, 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал,  2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүн,  2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020  онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлаас дэвшиж, 2016 оны сонгуульд гишүүн болж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намын дарга У.Хүрэлсүхийн тэмцлийг тэргүүлэгчдийн нэг.  Өнгөрсөн парламентын үед Хууль зүйн байнгын хороог ахалж, хэд хэдэн хуулийн автор болсон нэгэн. Гэхдээ тэдгээр хуулиуд нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй.

2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажилласан.

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ:

-Багануурын хэмээгддэг Н.Тавинбэх гэж салбартаа нэртэй мэргэжлийн хүн Эрчим хүчний сайдад томилогдохоор яригдаж байна. Тэрбээр инженер мэргэжилтэй.

2015 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс Багануур хотын захирагчаар сонгогдон ажиллаж, 2017 оноос өнөөдрийг хүртэл Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН:

-Боловсролын яаманд мэргэжилтнээс эхлээд 30 гаруй жил ажилласан арвин түүхтэй хүн бол Л.Цэдэвсүрэн.  1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт  хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,  2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга, 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.

 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР:

-Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Л.Халтарын хувьд мөн л салбарын хүн. Цэвэрлэгчээс ажлын гараагаа эхлүүлж, сайд болтлоо дэвшиж байгаа цөөн хүний нэг юм. Ирэх жилүүдэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай гар нийлж, төмөр замын томоохон бүтээн байгуулалт хийх гол ажлыг тэр нугална.

Л.Халтар нь 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч, 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдоод удаагүй байсан З.Мэндсайханы хувьд энэ удаад том салбарын сайдаар томилогдож байна. Ховд аймгийн гаралтай, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “хүн” гэх нь бий.  Хувийн хэвшилд ажиллаж байгаад 2015 оноос төрийн алба руу шилжсэн нэгэн.

2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.

Соёлын сайд С.ЧУЛУУН:

-Шинжлэх ухааны салбартаа сайн, муу олон асуудалд холбогдож байсан ч Ерөнхийлөгч С.Чулууныг Соёлын сайдад зүтгүүлсэн гэх. Тэрбээр өөрийгөө буруугүй гэдэг ч салбарын эрдэмтэд нь соёлын өв хулгайлдаг, бусад эрдэмтдийн бүтээл хулгайлсан хэмээн шүүмжлээд байгаа юм. Гэвч тэрбээр томилогдох үеэрээ би хулгайч биш хэмээн тодотгож байсан.

1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш, 2006-2009 онд ХҮДС-д Дэд захирал, 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:

-Эрүүл мэндийн салбарт шинэ залуу ч гэсэн менежмент сайттай ажилладаг хэмээн Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар томилов. Улс төрийн болоод ажлын намтар “нимгэн” ч гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх, хуучин сайд хоёр нь түүнийг зүтгүүлж, итгэл хүлээлгэсэн гэх.

2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

 

 

Барилга хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР:

-Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, төрийн албанд хамгийн удаан ажилласан хүн бол Б.Мөнхбаатар. Өнгөрсөн хугацаанд олон ч салбарын сайдад яригдаж байсан ч улс төрийн дэмжлэг “багатай” байсан гэгддэг ч энэ удаад мэргэжлийн салбараа мэддэг, дотроо ажиллаж байсан хэмээн сайдаар дэвшүүлэн томилов.

1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд  Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан, 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч, 2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР:

-Зэвсэгт хүчний салбарт олон жил ажилласан салбартаа туршлагатай нэгэн. Түүнийг Ерөнхийлөгч зүтгүүлсэн гэх мэдээлэл бий.

1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч,   1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.АРИУНЗАЯА:

-Өвөөгийнхөө нэрээр улс төрд яваа хүн бол А.Ариунзаяа. Түүнийг Жасрай сайдын зээ охин гэдгээр нь улс төрийн хүрээнд, МАН-ынхан мэддэг. Түүний улс төрд орсон хугацаа урт ч гэсэн ямар нэгэн албан тушаал хариуцаж байгаа ч өнгөрсөн жилүүдэд Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллахдаа сайн удирдлага, менежер байсан гэдэг. Тэрбээр энэ Засгийн газрын хоёр эмэгтэй сайдын нэг юм.

2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд  2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Уул уурхайн салбарт олон жил ажилласан, инженер хүн. Түүнийг улс төрийн хүрээнд гэхээс илүү уул уурхайн салбарынхан мэддэг учраас мэргэжлийн хэмээн томилжээ.

2002-2007 онд  “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр, 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.

 

Гадаад харилцааны сайд Н.ЭНХТАЙВАН:

-МАН-д олон жил зүтгэсэн ч сүүлийн үед албан тушаалд очиж чадахгүй явсан хүн бол Н.Энхтайван. Гадаад харилцааны чиглэлээр хариуцлагатай албан тушаалуудад ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.

1994-1996 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, 1999-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд атташе, нарийн бичгийн дарга, 2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газарт дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хороонд Тамгын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, 2011-2012 онд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-07-08 202.179.8.4

ОЮУНЫ ХУЛГАЙЧ, ЖДҮ ХУЛГАЙЧ БӨӨН ХУЛГАЙЧ САЙД НАР

Avatar

мага 2020-07-08 203.91.115.39

эд яадгийн Хүрэлсүхийн уяатай ноход намын төлөө идэж намын төлөө амьдардаг ийм гахайнууд Монголоор дүүрэн та нарт ганцхан юм захья Монгол улс сөхөхөд Та нарын МАН чин бас мананчинь хамт үгүй болох тийм л хорвоо шүү

Avatar

Зочин 2020-07-08 202.21.108.37

Gadaad hariktsaany saidaar jul hun tomilogdjee. Shagnalyn said bh.

Avatar

Браво Хүрэлсүх 2020-07-08 66.181.161.78

Хүрэлсүхийн засгийн газрын шинэ сайдууд бүгд дажгүй хүмүүс томилогджээ. Ёстой салбар салбараа мэддэг мэргэжлийн засгийн газар байгуулагдсанд халуун баяр хүргэе. Монголчууд баяртай байна.

Avatar

хууран мэхэлж байна. юун мэргэжлийн сайд вэ ккк 2020-07-08 5.181.92.40

Хүрэлсүхийг хөдөө аж ахуйн сайдаар ийм хүн тавина гэж эрт хэлсэн бол сонгуульд нам тавиулах байв.
хууран мэхэлж гэж үзэх үү

Avatar

Хөдөө аж ахуй хөгжихгүй, салбарын чадалтай залуусыг доромжилсон томилгоо 2020-07-08 5.181.92.40

Хөдөө аж ахуйн сайд нэг бишээ. ишиг, хурга, арвай буудайгаа ялгахгүй хүн сайд болохоор энэ салбарт ажиллаж байгаа гадаад, дотоодод танигдсан олон хэлтэй залуус юу хийх вэ?
Жолооны үнэмлэхтэй байж ядаж машин барьж, сувилагчийн мэргэжил эзэмшиж байж ядаж хагалгааны өрөөнд ордог.
энэ жишгээр бол хөдөө аж ахуйн сургуулийн хааж цүнх баригчдын дамжаа хичээлүүдээс цаг болж.

Avatar

сурах хэрэггүй болж 2020-07-08 5.181.92.40

Хөдөө аж ахуйн сайд нэг бишээ. ишиг, хурга, арвай буудайгаа ялгахгүй хүн сайд болохоор энэ салбарт ажиллаж байгаа гадаад, дотоодод танигдсан олон хэлтэй залуус юу хийх вэ?
Жолооны үнэмлэхний байж ядаж машин барьж, сурвалжлагчийн мэргэжил эзэмшиж байж ядаж хагалгааны өрөөнд ордог.
энэ жишгээр бол хөдөө аж ахуйн сургуулийн хааж цүнх баригчдын дамжаа хичээлүүдээс цаг болж.

Avatar

Зочин 2020-07-08 103.14.37.8

Za Chuluun bol ichmeer bnoo ((((((

Avatar

Зочин 2020-07-08 103.9.90.98

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ЧИНЬ НҮДЭЭ ОЛСОНГҮЙ МӨНГӨТЭЙ, ТАНИЛТАЙ ХҮНЭЭ ТАВЬСАНЭ БАЙНА. ЦОГТБААТАР ДАРГЫН ХУВЬД УЛС ЭХ ОРОН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ХӨДӨЛМӨРЧ, ХИЧЭЭНГҮЙ ХҮН БАЙСАН ЮМАА. ШУДАРГА БАЙЖ СУРААЧ ТА НАР

Avatar

123 2020-07-08 202.126.88.182

Содбаатар шадар сайд болон бусад сайд нарт баяр хүргэе. Содоо сайд 2010 онд Мэргэжлийн Хяналтын байгууллагын шинэчлэлийн төслийг санаачилж хэрэгжүүлж байсан. Энэ бол тухайн үедээ маш том ажил байсан. Ер нь л санаачилж буй ажлаа заавал дуусгадаг хүн.

Avatar

Зочин 2020-07-08 202.131.227.174

Сайдууд Ерөнхий сайд гээд тангараг өргөөд байсан уу.

Avatar

Зочин 2020-07-08 192.82.69.101

Nyambaatart malgai ni tomdjee. Tsegtstei,turshlagatai, hariutslagatai, zorigtoi, ajliig danhaital uurch chaddag huuchin saidiin gutliig duurgeh ch amar bolohgui ee.

Avatar

ХА ХА 2020-07-08 202.9.46.129

БОЛОВСРОЛЫН БОЛОВСРОЛГҮЙ САЙД НЬ БАРИЛГЫН ШАВАРЧИН ХҮҮХЭН БАЙНА ЛЭЭ

Avatar

Az 2020-07-08 197.231.239.23

Dongoj 3 said buyu Haltar, Endon, Tavinbeh nar jinhene mergejiliin, ajliig bagaas n ehelsen, ajil amidraliin turshlagatai, salbaraa meddeg said nar gj bodoj bn. Busad n zvgeer l tsvnh barisan, dandaa darga hiisen, ajil amidraliin turshlaga taaruu, bolobsrol medleg nimgen, nam uls toriin hor nairuulj garch irsen baih yum daa gj bodloo… Mongoliin ard tumniig mini Burhan orshoo Toriin svld orshoo…

Avatar

Зочин 2020-07-08 98.253.30.34

photo zuragchin, denjiin 1000n gachgaar geed l sonin sonin humuus bnaa. tanigdaagui shinkovuud tun udahgui sonin sonin genetiin belegeer mani metiigee baysgah bhaa udahgui. baga l hulgai hiigeesei bilee dee. eren ch tegeed iym gedeg hemjeetei barag hulgailah iym eren nileen bagssan bh shuu.

Avatar

Zochin 2020-07-08 88.123.12.143

4 jiliin daraa 1 hudagt zalrah zaluus

Avatar

Иргэн 2020-07-08 64.119.23.23

хулхи нөхрийн худал гарууд

Avatar

Нэнн 2020-07-08 64.119.17.33

Коммунизм эргэн ирлээ

Avatar

зочин 2020-07-08 192.82.70.254

Яг үнэнийг хэлэхэд энэ гаруудаас хүлээх юм үнэн дээ алга. Хүүк- д хүний нөөц байхгүй харин арчаагүй долоогч нар бол байдаг юм бна.

Avatar

хүннү 2020-07-08 202.179.26.122

Нямбаатар аа!!! наад цагдаа нар чинь хэтэрлээ шүү. Саяхан Багануурын постны бүдүү шалхагар цагдаа маш ихээр уйдсан бололтой. Хийх ажлаа олж ядан гиюрч байтал азаар ХЭ дугаартай Вонго гараад ирэх нь тэр түүнийг зогсоогоод өө хайж эхэллээ тэгснээ таны цацруулагч хоорондоо зайтай байна, эргэн тойрон бүтэн байх ёстой “Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гээд 20 000 -р торгов. Ачааны машины тэвшинд эргэн тойрон цацруулагч наах ёстой гэнэ. ЗГ ийм замаар төсвөө бүрдүүлж байна.

Avatar

Зочин 2020-07-08 64.119.26.74

Зарим талаар аюулгүй байдалд мөнгө харамлах хэрэггүй.

Avatar

Зочин 2020-07-08 202.179.26.122

Цацруулагч аюулгүй байдлыг хангадаг бол прусээс эхлээд жип хүртэл эргэн тойрон наах хэрэгтэй. тэхдээ цагдаа нарын шаардаад байгаа хятад наалт биш арай удаан 10 жилийн баталгаатай наалт наалгах хэрэгтэй. Тэгээд аюулгүй байдлаа хангая. Зөвхөн ачааны машин осол гаргадаггүй, ихэнх суудлы машин осол гаргадаг тиймээс тэдэнд адилхан цацруулагч наая.

Avatar

Зочин 2020-07-08 64.119.26.74

Хятадыг хүчирхэгжүүлэхгүй байх бодлого барьж ажиллах хэрэгтэй. Монголд хүч хэрэглэх улс бол хятад.

Avatar

Эгн 2020-07-08 64.119.17.33

Орос хүч хэрэглэгн. Жишээ: белорусь украйн грузин

Avatar

Зочин 2020-07-08 64.119.23.110

Сарангэрэл Хүрэлсүхээс салахгүй бараг энгэрийн зүүлт шиг дандаа л хэлхээтэй зурган дээр гардаг хүн анх удаа Хүрэлсүхээс хөндийрч энгэртээ эрх амрагаа авсан бна да эмээгийн дур ч ёстой буцалж бнаа

Avatar

УТНЭ эмч 2020-07-08 64.119.23.110

Хүрэлсүхийг овоо юм бодсон чинь нохойн баас болгочлоо. Дэнжийн 1000-ын Хүнсний захын эзний хүү Мөнхсайхан бол мөнгөөр зодож өдийг хүрч яваа бөгөөд Сарангэрэлийн ну-а болой

Avatar

Зочин 2020-07-08 202.179.26.122

эрүүл үү андаа.

Avatar

MONGOL 2020-07-08 66.181.187.48

Боловсролыг сайд бол дэндэнэ. Хуучинсаг авгай техник, технологи ойлгох уу. Удахгүй явуулах гэж нэг гарын амыг хааж байна уу?

Avatar

Зочин 2020-07-08 71.178.182.235

Huukiin bavuur Saraa, Saraagiin bavuur Munkhsaikhaan gej…boon b*** boor zavaarsiiin

Avatar

Зочин 2020-07-08 176.63.23.109

Зарим нь боловсрол маруухан л юм. Боловсрол, Эрүүл мэнд, Эрчим хүчний сайд нар жулдахаар юм

Avatar

Зочин 2020-07-08 202.21.107.116

Таалагдаж бна. Дажгүй хүмүүс биш үү

Avatar

Зочин 2020-07-08 202.126.89.200

Sarangerel said Ayalal juulchlaldaa anhaarlaa handuulaasai. Umnuh said barag yu ch hiisengui. Yunii umnu Ayalal juulchlaliin gazariin dargaa soliochee !!! Yamar ch medleg, chadvar baigui. Zuvhun darga nariin argiig olj, huld suuhdaa mergeshsen Bayasgalan gej hun yu ch hiij chadahgui uchnuun jil bolj bn

Avatar

хулхи боловсролтой 2020-07-08 202.9.46.129

Цогзолмаагийн охин юм чинь тэгнэ ш дээ

Avatar

Зочин 2020-07-08 64.119.21.149

Ер нь дажгүй томилгоо Гэхдээ Сарангэрэл ийм айхтар универсаль чадвартай хүн үү? Энэ хүнийг ахин томилсон нь огт байгаа олсонгүй. Хоёрт Чулуун бол сайд битгий хэл төрийн ажилд тэнцэхгүй хүн шүү дээ. Яагаад энэ томилгоо хийгдчихэв гэдэг их сонин.

Avatar

mgl 2020-07-08 103.229.123.220

heden nuurs tomriin uurhaigaa heden ger bulees ard tumend avch ogooroo itgej baigaa shuu

Avatar

zochin 2020-07-08 202.9.46.177

KHurelbaatar gadaaadad surch bgaa yadarsan oyutnuuddaa tetgelgiig ni ugduggui murtluu hereggui hushuund terbumaar ni zardag hun dee

Avatar

Сонгогч 2020-07-08 122.201.24.35

Мэдээж танай Засгийн газар луу янз бүрийн үг чулуудах л байх ,харин түүнд Та нар "Жингэр хуцаж байна , жингийн цуваа урагшилж л байна" гэсэн муухай үгийг битгий хэлээрэй дээ , Улс төрчид энэ үгийг хэлэх их дуртай байдаг юм Угтаа бол "Жингэр хуцаж байна" гэдэг чинь Ард түмэн биднээ жингэртэй зүүрэлсэн их муухай үг шүү Энэ үгийг Ер.сайд асан С.Баяр гавно гаргаж ирсэн юм бас "Тахиа донгодсон ч эс донгодсон ч үүр цайна" гэж хуцаж байсан мудак Одоо Та нөхөд бол ИТГЭЛ

Avatar

иргэн 2020-07-08 202.9.47.26

Шинэ залуу мэргэжлийн боловсон хүчнүүдийг зоригтой дэвшүүлж, ЗГын сайд нарыг томилж байгаа нь шинэчлэлийн эхлэл болж байна. Хүн бүхний сэтгэлд нийцэнэ ч гэж юу байхав. Тун сайн бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэллээ. Ерөнхий сайд хариуцлагыг ч сайн ойлгуулж эхнээсээ хууль чандлан мөрдөхийг анхаарууллаа. Та бүхэнд улс орныхоо хөгжилд өөрийн түүхэн мөрөө сайн сайхнаар үлдээхийг хүсье.

Avatar

Zochin 2020-07-08 8.20.127.57

Yamar ch olon yam said we

Avatar

эмч 2020-07-08 202.55.188.39

ЭМ наймаачны гарт орчлоодоо

Avatar

иргэн 2020-07-08 192.82.73.142

Засгийн газартаа амжилт хусьеэ. Олон шинэ залуу сайдууд шижигнуулэх байхаа. Сарангэрэлээс бусад нь бол таалагдлаа.

Avatar

би 2020-07-08 202.70.44.46

амжилт хүсье

Avatar

би 2020-07-08 202.70.44.46

энэ хөлдүү хар мах их хэгэггүй дээ

Avatar

Зочин 2020-07-08 80.110.90.2

Боловсролтой мэдлэгтэй ухаантай ярьдаг бүхэн дарга байж чаддаггүйүХарин ажил нугалдаг менежерүүд чухал.

Avatar

Зочин 2020-07-08 66.181.161.62

Яахав шинэ хүмүүс. Гэвч 2 мэргэжсэн ждүчдээр удирдуулжээ. Зөвхөн ждүгээр тогтохгүй гэмт хэргийн арвин намтартай 2 доо.

Avatar

амар 2020-07-08 66.181.161.39

энэ харлуулж бичиж дүгнэж суухаа л больчих бусдыг нь хийнээ

Avatar

Зочин 2020-07-08 150.129.141.177

Нямбаатар сайдаа, хүнлэг энэрэнгүй хууль шүүхийг байгуулж, шоронжилтыг халах ажлыг нэн даруй эхлүүлээрэй. Ядарсан ард түмэн чинь итгэж байна!

Avatar

нэг 2020-07-08 66.181.170.67

Уул уурхайн сайд мэргэжлийн хүн болсонд баяртай байна. Их хэцүү ажилд нь амжилт хүсье.

Avatar

Uher 2020-07-08 66.181.161.60

Yamar hachin tsaraitai l a l r u u d ve

Avatar

Цангис 2020-07-08 144.217.60.239

Хүүкээ ажлын байрны дарамтаа зогсоочих хэрэгтэй, ордон олон нүдтэй. Эрэгтэй ажилтнуудаа дарамталж болно.

Avatar

Ард 2020-07-08 202.70.34.70

ЯАМДЫН ДЭС ДАРААЛАЛ ГЭЖ НАРИЙН ЮМ БАЙДАГ ЮМ ДАА. ЁС ЁМБОГОР, ТӨР ТӨМБӨГӨР ГЭЖ…..

Avatar

зочин 2020-07-08 112.72.9.150

Хамгийн боловсролгүй нь Нямбаатар, хамгийн худал хуурамч нь Чулуун, хамгийн марзан нь Сарангэрэл нар байна. Арай ч дээ.

Avatar

хүннү 2020-07-08 202.55.188.90

Хүрэлсүхын ЗГ ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ торгож дарамталж төсвөө бүрдүүлж байгаа биз дээ. Эхэндээ цагдаа нараараа торгуулж төсөвөө бүрдүүлсэн. Одоо хүчирхээ байгаад төрийн албан хаагчидаа явуулдаг боллоо. Тэд нь ААН-г ажил хийлгэхгүй янзтай, Зөрчлиын хуулиа “нүүрэндээ наачаад” дарамтлаад явж байна.

Avatar

Зочин 2020-07-08 202.126.89.200

Sarangerel said Ayalal juulchlaldaa anhaarlaa handuulaasai. Umnuh said barag yu ch hiisengui. Yunii umnu Ayalal juulchlaliin gazariin dargaa soliochee !!! Yamar ch medleg, chadvar baigui. Zuvhun darga nariin argiig olj, huld suuhdaa mergeshsen Bayasgalan gej hun yu ch hiij chadahgui uchnuun jil bolj bn.

Avatar

Нямбаатар-Энхбаяр; Мөнхсайхан-Цогтбаатар 2020-07-08 123.208.183.58

Нямбаатар огт таалагдахгүй байна. Нямбаатарын оронд Б. Энхбаяр, Мөнхсайхны оронд УЗ-гээр дэмжигдсэн Цогтбаатар 2 батлагдсан бол үнэхээр чика байлаа…

Avatar

Зочин 2020-07-08 176.63.23.109

Б.Энхбаяр сошиалаас салдаггүй болохоор хүмүүс их л мундаг гэж өнгөц боддог бололтой. Цуг ажиллаж бүх хүмүүс нь ажил мэргэжилдээ сайн бишийг нь мэднээ

Avatar

Зочин 2020-07-08 202.126.88.193

ЭМ-н нэр нь батлагдсан байсан Цогтбаатар гэдэг залуу яасан бэ? Уг нь өнгөрсөн хугацаанд хамаг ажлы нь нугалсан залуу байх шиг байсан?;

Avatar

Зочин 2020-07-08 59.153.87.251

Хятад хунээр сайд тавихгуй тэгээд ч елен баагий

Avatar

zochin 2020-07-08 202.9.46.177

Hurelbaatar gadaadad surch bgaa yadarsan oyutnuuddaa tetgelgiig ni ugduggui murtluu hereggui hushuund terbumaar ni zardag hun dee

Avatar

Ард. 2020-07-08 202.126.88.211

Хөгжлийн засгийн газартаа амжилт хүсье!

Avatar

Зочны индэр 2020-07-08 66.181.161.64

Я.Содбаатар сайдад ажлын амжилт хүсье. Улс төрд 20 гаруй жил зүтгэсэн туршлага мэдлэг боловсролоо одоо үзүүлээд өгөөрэй.

Avatar

123zochin 2020-07-08 192.82.65.55

Шадар сайд Содбаатар энэ бүрэлдэхүүн дундаа хамгийн удаан төрд ажилласан туршлагатай, ноён нуруутай хүн. Бусаддаа зааж зөвлөж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Avatar

Taliin huu 2020-07-08 66.181.179.144

Юуны өмнө Хүрэлсүх сайдад талархал илэрхийлье.Сайд нараа зөв удирдаж чадварлаг мэргэшсэн засгийн газар байгуулна гэдэгт найдаж байна. Шадар сайд Содбаатарт амжилт хүсье

Avatar

Баяраа 2020-07-08 66.181.161.117

ЗГ-ын шинэ бүрэлдэхүүндээ баяр хүргэж ажилд нь амжилт хүсье. Эх орныхоо төрийн жолоог атгах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэн хүмүүст хойш суух эрх байхгүй шүү гэдгийг захимаар байна .

Avatar

Зочин 2020-07-08 66.181.161.11

Манай Сараа хэлсэндээ хvрч байгааз дэ. Цогтбаатарыг худлаа гvтгэлэг сэвж зайлуулаад л нялхыгаа сайд болгоцон. Негеех нь ч гэсэн албан тушаалд очиж байвал материал голохгvй дэвсгэр болно л гэнэ

Avatar

Монголчууд минь яана даа 2020-07-08 103.57.94.232

Монгол Төрийн гутамшиг. Ийм нэр хүндгүй хүүхэд нохойн тоглоом, амны зугаа болсон юмнууд сайд болох гэж дээ.
Ёс зйү гэж байна уу ??

Avatar

Gan uzegten 2020-07-08 66.181.161.117

Төр улс, ард иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагаа бүү мартаарай. ЗГын шинэ бүрэлдэхүүндээ ажилд нь амжилт хүсье. Та нарт зүгээр суух эрх байхгүй шүү.

Avatar

Иргэнн 2020-07-08 202.55.188.34

Салбар салбартаа тэргүүлэх мэргэжлийн хүмүүсийг томилжээ. Тэр дундаа шадар сайд бол ажлын туршлагатай салбаруудаа мэддэг хамгийн зөв томилгоо байлаа. ЕРөнхий сайддаа талархал илэрхийлье. Та бүхэн минь илүү ихийг хийж бүтээгээрэй ажлын амжилт хүсье. Ард иргэд бид чинь итгэж найдаж байна шүү

Avatar

Зочин 2020-07-08 66.181.161.11

Манай Сараа хэлсэндээ хvрч байгааз дэ. Цогтбаатарыг худлаа хэрэг тохоол хасуулаал оронд нь нялх сэнгvvмээ ЭМсайд болгоно л гсн бол болгоно шдэ. Негеех нь ч албан тушаалд очиж байвал материал голохгvй дэвсгэр болно л до

Avatar

Ermuun 2020-07-08 202.55.188.84

УИХ гишүүн асан Содбаатар  шадар сайдын суудалд томилогдох бүрэн эрхтэй 20 гаруй жил тасралтгүй шинэ2  ажил үйлсийг хэрэгжүүлсээр ирсэн  2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн2018 оноос ЗТХ-ийн сайдаар томилогдон ажиллах бөгөөд зүгээр суугаагүй үргэлж хөдөлмөрлөж байсан юм

Avatar

zocnin 2020-07-08 202.179.4.250

Yunii cnini byren erh ve ? Sodbaatar zygeer l shunaliin dev , JDY Tender Tyynd gar dyreegyi tender gej ygyi

Avatar

Ингэж муухай зураг битгий эвлүүлж байлдаа 2020-07-08 103.57.94.232

Баахан толгой авчираад залгачисан харагдаад байна

Avatar

зөв хүн 2020-07-08 192.82.65.55

Шадар сайд Содбаатар энэ бүрэлдэхүүн дундаа хамгийн удаан төрд ажилласан туршлагатай, ноён нуруутай хүн. Бусаддаа зааж зөвлөж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Avatar

Иргэн 2020-07-08 202.179.21.216

Салбарынхаа ажлыг дороос нь дээр нь хүртэл хиисэн туршлагатай энэ хүмүүс саын ажиллана гэдэгт итгэж байна . Энэ хүмүүст улс төрд нэрээ сайнаар гаргах байр сууриа олох ард түмэнд танигдах том боломж гарлаа. Одоо тэд хэн нэгнии нөлөөнд оролгүй ажлынхаа төлөө байвал аяндаа ажил үйлс нь тэднииг нэрд гаргах болно

Avatar

ULS TOR SONIRHOGCH 2020-07-08 192.82.65.55

Шинээр томилогдож буй ЗГ-ын бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. Гэхдээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн эрх ашигтаа нийцүүлж хэрхэвч болохгүй шүү гэж ард түмэн хичээнгүйлэн хүсэж байна. Я. Содбаатар шадар сайд улсынхөө хөгжилд нөлөөлсөн олон шинэ хууль, төслүүдийг санаачлаарай. Өмнө хийж бүтээсэн ажлууд болон хуулийг мэднэ. Амжилт хүсье багт

Avatar

Зочин 2020-07-08 103.212.119.152

Сарангэрэл Хүрэлсүхээс салахгүй бараг энгэрийн зүүлт шиг дандаа л хэлхээтэй зурган дээр гардаг хүн анх удаа Хүрэлсүхээс хөндийрч энгэртээ эрх амрагаа авсан бна да эмээгийн дур ч ёстой буцалж бнаа

Avatar

Зочин 2020-07-08 202.179.8.118

цэнхэр дээлтэй эмээгийн энгэрт байгаа хүүхэд хэн бэ

Avatar

Зочин 2020-07-08 66.181.161.11

@лных нь алчуур

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж