“ММ” агентлаг мэдээллийн суваг болон өргөжлөө | News.MN

“ММ” агентлаг мэдээллийн суваг болон өргөжлөө

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

“ММ” агентлаг мэдээллийн суваг болон өргөжлөө

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Монголын мэдээ буюу “ММ” агентлаг бие даасан мэдээллийн төрөлжсөн суваг болон өргөжиж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. МҮОНРТ-ийн “ММ” агентлаг, Хурд агентлаг, www.mnb.mn веб сайт, Спортын мэдээний алба, Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн редакцийг нэгтгэж, ийнхүү “Монголын Мэдээ” сувгийг байгуулсан байна. Ингэснээр МҮОНТ дэлхийн бусад улс орнуудын үндэсний олон нийтийн телевизүүдийн жишгээр төрөлжсөн сувгуудтай болох эхлэл тавигдаж буй юм. Эхний ээлжид МҮОНТ хоёр сувагтай болж, нэгдүгээр сувгаар үндэсний соёл уламжлал, зан заншлыг таниулан сурталчлах, хүүхэд залуусын хөгжил, хүмүүжилд нөлөөлөхүйц танин мэдэхүйн, хөгжөөнт цэнгээнт уран сайхны нийтлэл, нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ. Харин хоёрдугаар сувгаар нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээ, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, шууд ярилцлагуудыг бэлтгэж, үзэгчдэд хүргэх аж.

Мэдээний төрөлжсөн суваг байгуулах төслийг 2013 онд эхлүүлж байжээ. Ингээд өнгөрсөн оны долдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл таван сарын хугацаанд туршилтын эфирийг бэлтгэж, нэвтрүүлжээ. Харин өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 11 ний энэ өдөр албан ёсоор мэдээллийн төрөлжсөн суваг болж, МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар цацагдаж эхэлж байна. Тус сувагт шуурхай мэдээ, өглөөний мэдээ, нэвтрүүлэг, спорт, гадаад мэдээний албууд гэсэн бүтэцтэйгээр 120 гаруй уран бүтээлч ажиллах юм. Харин бусад мэдээллийн төрөлжсөн телевизүүдээс ялгарах онцлог нь мэргэжлийн түвшинд олон талын эх сурвалжтай, баримттай мэдээллийг тэнцвэртэйгээр бэлтгэж, шуурхай хүргэх явдал юм байна.

Ийнхүү 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 11:11 цагт мэдээллийн төрөлжсөн “Монголын Мэдээ” суваг МҮОНРТ-ийн “Түүхэн хаалга”-ныхаа өмнө нээлтээ хийлээ. Учир нь, энд анх 1967 онд Монголд телевизийн урлаг үүссэн түүхтэй юм. “Монгол” телевизийн хамгийн анхны эфир мэдээгээр эхэлж байсан байна. Үүнээс хойш тасралтгүй 48 жил мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээж буй.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ


 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2016-01-11 202.179.8.3

Гончиг, Ламбаа 2 одоо болиоч, яасан ханаж цаддаггүй юм

Avatar

Зочин 2016-01-11 43.242.243.220

БААС ХАТАВЧ ӨМХИЙГӨӨ ТАВИХГҮЙ ГЭЖ ЗӨНӨСӨН Ч БАС Л ЗАЛУУСЫН УРДУУР ЗҮТГЭЖ Л БАЙХ

Avatar

ккк 2016-01-11 137.186.121.166

ТООН ДОТОР ГАНЦ ҮСЭГ-Г.ӨСӨХБАЯР ЦОХИЖ ЯВНА

Avatar

Зочин 2016-01-11 103.11.194.178

bulga umssun teneg avgai

Avatar

Зочин 2016-01-11 59.153.113.217

Бүх зүйл хуучин хэвэндээ орж шудрага ёс тогтох цаг ирнэ. Түүх үнэнээрээ цааш үргэлжлэнэ. Ан-ын засаг барьсан хар өдрүүдээс юу ч үлдэхгүй. Өртэй болж үлдсэн, нулимас болж хоцорсон, ажилгүй болж хажиглагдсан өдрүүдээс юу ч үлдэхгүй.

Avatar

Зочин 2016-01-11 103.229.123.152

Ardchilsan namiin neg tsyglaan um yy daa. Ed nart yamar ch zarchim ygyi. Yndesnii zuvlul ter chigeer ene namiin hymyys. Yana daa.

Avatar

зочин 2016-01-11 182.160.36.24

MNB -GIIN XAMT OLOND AJLIIN ONDOR AMJILTIIG XUSIE. TA NAR ZADAX XEREGTEI. 2016 OND MAH. MAXH-IIG IX XURALD BITGII GARGAARAI. TED XUUZINSAG KOMMUNISTUUD GEDGIIG BIDEND URLEJ SANUULJ BAIGAARAI.BID AH-IIG DEMJINE.

Avatar

Зочин 2016-01-11 202.9.40.74

Гончигоо ямар жоготой зогсдог юм бэ?

Avatar

Иргэний бодол 2016-01-11 103.26.195.10

Баабарын "БУРХАН МИНЬ, ДЭЭРЭМЧДЭЭС БИДНИЙГ АВРААРАЙ" гэдэг уриа зөвхөн АН-ынханд бус МАН-д хамаатай болохоор л төвийг сахисан сонгогчид бид энэ хоёр том намаас жийрхдэг болоод байна. Бидний хувьд бас нэг зовлон нь өөр сонголт байна уу гээд хайхлаар бас найдвартай улс төрийн гурав дахч хүчин алга.

Avatar

zoshin 2016-01-11 202.179.24.227

ali hezeenii awgai um shin odoo hogshin boljee nam geed owshilson hvmvvst haluuraad solio owshin tusawaa

Avatar

Иргэний бодол 2016-01-11 103.26.195.10

МАН-ынханд АН-ынхнаас сурах юм их байна шүү дээ. Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр гэдэг үнэн үг. ХЭРЭВ ЗАСГИЙН ЭРХИЙГ АВЪЯ ГЭВЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ АВ гэдэг зарчмыг АН хэдэн жилийн өмнөөс баримталж ирсэн.Тэд хэнээс ч айхгүй, хийе гэснээ хийдэг. МАН-ынхан болохоор тийм чанар байхгүй.

Avatar

ИРГЭН 2016-01-11 103.26.195.10

АН улс орны хэмжээнд цацагддаг үндэсний ТВ-ийг сонгуульд ялагдсан ч гэсэн эрхэндээ байлгах аргаа бодож олжээ. Үндэсний зөвлөлийн удирдлага нь АН-ынхан, ҮОНРТ-ын захирал, ҮОНТ, ҮОНР-ын удирдлага нь цөм АН-ынхан. Энэ зурган дээр ээн шинэ ТВ ямар ач холбогдолтойг мэдчихээд ДАН АН-ЫНХАН ӨВЛИЙН ХҮТЙЭНД ЗОГСОЖ БАЙГАГ ХАРАХГҮЙ БАЙНА УУ.Өсөхбаярыг мангартуулаад урьчихаж л дээ.

Avatar

jervis 2016-01-11 59.153.112.39

Za tegmeerdee!!!

Avatar

Зочин 2016-01-11 122.201.19.3

Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр Өсөхбаяр аварга юу хийж яваа юм вэ? мэдэх хүн байвал хариулж тус болооч

Avatar

Зочин 2016-01-11 103.9.90.39

Дариа аниа хөгширчээ…

Avatar

Зочин 2016-01-11 49.0.204.15

АН -ын МҮОНРТ салаалан ургаж байна

Avatar

asd 2016-01-11 59.153.114.252

Ene Daria avgaig harahleer huiten durgui hurmeer shu ! Oligtoi ch uzeh umgui tur barisan namaa dolooj amidardag hernee bas ailiin toogoor duraaraa mungu avdag davartsan huuli hezee batalsiin yurni ? Luviarchid

Avatar

Зочин 2016-01-11 103.229.123.119

Мөнхтөр хэвлэл мэдээллийн салбартаа чётой загас усандаа байгаа шиг л харагдаж байна. Амжилт хүсье!!!

Avatar

Зочин 2016-01-11 202.179.27.23

Тэр уйлаад байсан өвөөд гавъяат өгөөгүй юм уу. Миний харахад гомдоод уйлаад байгаа юм шиг санагдсан. Хэнд ч хамаагүй өгдөг цол биз дээ.

Avatar

Энэ нэг цэнхэр туг 2016-01-11 103.26.193.225

Энэ нэг АН-ын цэнхэр туг болон намирч байдаг хүүхэн. Улс төрөөр хоолоо олж иддэг амьтад мөн ч их байнаа. Эзэмшсэн боловсрол, хийж чаддаг ажил гэж байна уу, энэ хүүхэнд. За тэгээд иймэрхүү албан тушаал хөөсөн эрэгтэй, эмэгтэйчүүд Монголоор дүүрчихсэн юм даа.

Avatar

Зочин 2016-01-11 202.72.245.122

Ард нь тэр нэг дүрдээ итгээд хөмсгөө зангидцан бас нэг а намын тугчин гар.

Avatar

Зочин 2016-01-11 59.153.114.56

ter hun buldugdudug temee yu hiij bgaan ardn

Avatar

Зочин 2016-01-11 183.177.98.26

Яасан төвөгтэй хамраараа гуншдаг юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж