ДЭМБ: Коронавирус агаараар халддаг байж магадгүй | News.MN

ДЭМБ: Коронавирус агаараар халддаг байж магадгүй

COVID-19

ДЭМБ: Коронавирус агаараар халддаг байж магадгүй

ДЭМБ: Коронавирус агаараар халддаг байж магадгүй

ДЭМБ өмнө нь коронавирус халдвартай хүний биеэс ялгарсан шингэн дуслууд аливаа гадаргуу дээр наалдах замаар бусдад халдварладаг хэмээн мэдээлж байсан билээ. Тиймдээ ч гараа угаах нь өвчнөөс сэргийлэх гол арга хэмээгдэж байсан юм.

Тэгвэл сүүлийн үед тэдгээр жижиг дуслууд нь гадаргуу дээр наалдахаас гадна агаарт удаан хугацаанд тогтвортой байж, түүгээр амьсгалсан хүнд халдварлах чадвартай байж магадгүй талаар баримтууд гарч ирснийг ДЭМБ мэдээлж байна.

Хэрвээ дээрх таамаг бүрэн батлагдвал дэлхий нийтээр баримталж буй зай барих дэглэм орвонгоороо өөрчлөгдөх юм. Учир нь хүн ихтэй, агаарын солилцоо муутай газарт хичнээн зай барьсан ч агаарт буй дуслуудаас хэн ч зугтаж чадахгүй билээ.

Коронавирус ийнхүү агаарт удаан тогтдогийн баталгаануудыг 200 гаруй эрдэмтэн ил захидалдаа хавсарган ДЭМБ-д илгээжээ. Харин ДЭМБ тус баримтуудыг илүү нарийвчлан судалж байж шийдвэр гаргахаа мэдэгдсэн аж.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

God 2020-07-08 64.119.16.142

Ковид эх дэлхийг аварч байна. х****л идсэн хомосапиенс/хүн төрөл/ үүсээд эх дэлхийгээ хордуулж, бусад амьд бодьгалийг боолчилж, идэш тэжээлээ хийж энэ байгал дэлхийг бузарлаж байна…Эх дэлхий, эх байгал энэ төрөл зүйлийг бүтээсэндээ харамсана уу гэхээс баярлахгүй. Тийм учраас энэ ковид вирус улам хүчирхэг болох хэрэгтэй…Аль болох олон хүнийг үхүүлж, нүгэл үйлдэхийн төлөө л төрдөг энэ бодьгал маш ихээр устгах хэрэгтэй…Хүн төрөлхтөнгүй энэ дэлхий ямар амар амгалан жинхэнэ диваажин болох бол..

Avatar

Зочин 2020-07-08 202.179.27.95

Агаараар, амьсгалын замаар халддаг болоод л маск зүү гээд байгаа биз дээ. Одоо болохоор агаараар халддаг байж магадгүй ч гэх шиг. Учрыг нь олохоо болилоо

Avatar

Зочин 2020-07-08 103.212.116.97

Солиорчихымаа…. Хүн үхэхээ тулбал ямарч эрүүл, бас ариун орчинд үхнэ. Хүний үхлийн үндсэн шалтгаан нь ямар нэг өвчин вирус гэхээсээ илүү зүрх сэтгэл дэх гэм нүгэл шүү дээ. Эртний Монголчууд нутаг оронд нь, мал сүрэгт нь, мөн гэр бүлд нь өөрт нь өвчин зовлонгын болон бусад асуудал бэрхшээл тулгарвал, "би ямар нүгэл алдаа хийчих вэ?" л гэдэг байсан. Харин одоо, тийм ийм вирус нянгаас боллоо, гэдэг болсон. Зүрхнийхээ бузрыг хайж гэмших ёстой. Гэм нүгэлээ гэмшвэл, Аврагч Есүсийг дуудвал амьдрана.

Avatar

Irgen 2020-07-08 66.181.176.82

Odoo tegeed yahiin bol doo. Ugaasaa japan erdemted turshilt ni zuv bjee. Agaart tsatsagdsan dusluud hovood yvaad tarhaad bgaag haruulsan bsan da

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж