ДЭМБ: Коронавирус агаараар халддаг байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Коронавирус агаараар халддаг байж магадгүй

ДЭМБ: Коронавирус агаараар халддаг байж магадгүй

ДЭМБ өмнө нь коронавирус халдвартай хүний биеэс ялгарсан шингэн дуслууд аливаа гадаргуу дээр наалдах замаар бусдад халдварладаг хэмээн мэдээлж байсан билээ. Тиймдээ ч гараа угаах нь өвчнөөс сэргийлэх гол арга хэмээгдэж байсан юм.

Тэгвэл сүүлийн үед тэдгээр жижиг дуслууд нь гадаргуу дээр наалдахаас гадна агаарт удаан хугацаанд тогтвортой байж, түүгээр амьсгалсан хүнд халдварлах чадвартай байж магадгүй талаар баримтууд гарч ирснийг ДЭМБ мэдээлж байна.

Хэрвээ дээрх таамаг бүрэн батлагдвал дэлхий нийтээр баримталж буй зай барих дэглэм орвонгоороо өөрчлөгдөх юм. Учир нь хүн ихтэй, агаарын солилцоо муутай газарт хичнээн зай барьсан ч агаарт буй дуслуудаас хэн ч зугтаж чадахгүй билээ.

Коронавирус ийнхүү агаарт удаан тогтдогийн баталгаануудыг 200 гаруй эрдэмтэн ил захидалдаа хавсарган ДЭМБ-д илгээжээ. Харин ДЭМБ тус баримтуудыг илүү нарийвчлан судалж байж шийдвэр гаргахаа мэдэгдсэн аж.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж