&#34Би ямар нэгэн нам, фракци, улс төр, бизнесийн бүлэглэлд өргүй хүн&#34 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34Би ямар нэгэн нам, фракци, улс төр, бизнесийн бүлэглэлд өргүй хүн&#34

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

&#34Би ямар нэгэн нам, фракци, улс төр, бизнесийн бүлэглэлд өргүй хүн&#34

 

Түүний  УИХ-д сууж байгаа гол зорилго нь газар шороогоо бүрэн бүтнээр нь авч үлдэж, байгаль хамгаалал, ногоон эдийн засгийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх явдал юм.

 

-УИХ дээр хүний, өөрийн нам, бүлэг харгалзахгүй шүүмжилж байгаа харагддаг. Намын нөхөд нь үүнд хэрхэн ханддаг вэ?

 

-Хүний хамгийн сайхан зан чанарын нэг бол хэн нэгний нөлөөнд оролгүйгээр өөрийнхөөрөө байх. Анх УИХ-д орсноосоо хойш өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээр явсаар ирсэн. Миний байр суурь манай намын болон намын даргын үзэл бодолтой зөрчилдөх тохиолдол бишгүй гардаг. Гэхдээ “Баярсайхаан. Чи яагаад ингэж эсэргүүцээд байнаа?” гэж хэлж байсан удаа энэ парламентад гараагүй байна. Төрийн түшээ хүний хувьд бусдын бодлоор явж болохгүй гэж үздэг.

 

… УИХ гэдэг олон үзэл бодол өрсөлдөж, ухаан бодлоо уралдуулж, тэр хирээр зөв зүйтэй бодлого үйлдвэрлэдэг газар гэж ойлгодог …

 

Тэрээр УИХ-ын хамгийн идэвхтэй гишүүдийн нэг гэгддэг

 

-Аливаа нөлөөнд автахгүй байж үнэхээр чаддаг уу? УИХ-д "өөрийнхөөрөө байх" имижийг бүрдүүлэхэд юу голлон нөлөөлсөн бол?

 

Миний илэрхийлж буй байр суурь хүмүүст хүрч байдагт би дотроо урамшдаг. Ямартай ч би буруу замаар яваагүй юм байна гэж боддог. Миний төлөвшилд гэр бүлийн хүмүүжил, эцэг, эхийн үлгэр дууриалал их нөлөөлсөн. Анх УИХ-ын гишүүн болж байхад аав маань “төрийн хүн хуульдаа л захирагдаж яваарай” гэж захиж байсан. Аливаа асуудалд ул суурьтай, монгол ухаанаар хандаж, холдсоныг ойртуулж, хагарсныг эвлүүлж яваарай гэж аав маань сургадаг байсан.  Миний эцэг Ховд аймгаас гаралтай. Нэртэй хөрс судлаач хүн учраас газар шороогоо хайрла гэсэн үзлийг багаас суулгаж өгсөн.

 

… Би чинь Ард Аюушийн удам. Тэр утгаараа энэ хүний тэмцэгч чанараас миний цусанд бага ч болов шингэсэн болов уу ….

 

-Та найман жилийн өмнө УИХ-д анх орохдоо “Монголын төрд мод ургуулна” гэж хэлж байсан. Таны энэ “мод” одоо хэр өндөр ургасан бэ?

 

-Мод гэдэг маш урт настай. Ингэж хэлсэн учир гэвэл төр улсдаа эрүүл, урт настай зүйлээр хувь нэмэр оруулъя гэсэн санааг илэрхийлсэн юм. Энэ үг олонд нэлээд хүрсэн бололтой санагддаг. Зарим хүн “Та Монголд хэдэн мод тарьсан бэ?” гэж асуудаг. Байгаль орчны салбарт олон “мод” тарьсан гэж хэлмээр байна.

 

… Миний оролцсон хуулиуд голдуу байгаль хамгаалах, уул уурхайг хяналттай болгоход чиглэдэг. Хэд хэдэн газрыг төрийн тусгай хамгаалалтад авахад хичээл зүтгэл гаргасан …

 

Энэ утгаараа Монголын төрд олон мод тарьсан, одоо хэвийн ургаж байна гэж үздэг. Нөгөө талаар мод бол амьд бодьгал болохоор эрүүл, цэвэр орчинд ургадаг. Монголын төр цэвэр байж гэмээнэ улс орон хөгжинө. Би улсын мөнгө завших зорилготой олигархиуд улс төрөөс хол байх ёстой гэсэн байр суурьтай байдаг.

 

-Тодруулж асуухад таны санаачилсан, хамтран боловсруулж батлуулсан байгаль орчинтой холбоотой хуулиудын хэрэгжилт ямар байна?

 

-2008 оноос хойш батлагдсан байгаль хамгаалал, ногоон эдийн засаг, тусгай хамгаалалт бүхий газар нутагтай холбоотой бүх хуульд миний оролцоо бий. Урт нэртэй хуульд эерэг, сөрөг талууд байгаа ч эцсийн дүндээ улс оронд том ач холбогдолтой хууль болсон.

 

Байгаль хамгаалагч

 

-Та сайд болоод Үйлдвэрчний Эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, Засгийн газар гэсэн гурван талт байр суурийг нэг цэгт уулзуулах, харилцан ойлголцож, хамтран ажиллахад гүүр болохоор ажиллаж эхэлсэн. Хэр үр дүнтэй байна?

 

-Гурван талт хэлэлцээрээр Үйлдвэрчний эвлэл Засгийн газраас үүргээ биелүүлэхийг шаардаж, эс бөгөөс ажил хаялт зарлах эрхтэй. Хэрэв тэгвэл улс орон хүнд байдалд орно. Тиймээс би салбарын сайдын хувьд Засгийн газраа төлөөлж бодит байдлыг тус эвлэлд тайлбарлаж ойлголцолд хүрсэн. Жагсаал цуглаанд хүргэлгүй асуудлыг шийдэж чадсан.

 

Цалингийн хэмжээг энэ жилдээ нэмэх боломжгүй гэдэг дээр гурван тал зөвшилцөлд хүрч чадлаа.

 

-Хөдөлмөрийн сайдаар ажиллах үлдсэн хугацаандаа энэ салбарт юу амжуулъя гэсэн бодолтой байна?

 

-Монгол улсын хөгжлийн гол хөдөлгүүр бол мэргэжлийн боловсролтой, ур чадвартай залуу хүн. Нэг хэсэг дээд боловсрол руу эзэмшихээр хошуурч эхэлсэн ч эцэстээ дээд боловсролтой үйлчлэгч авна гэсэн шаардлагыг зарим ажил олгогч тавьдаг болсон. Энэ бол системийн гажуудал. Тэгэхээр миний ажлын гол чиглэл бол залуучууддаа мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх бодлогыг тууштай явуулж, одоо байгаа 81 МСҮТ-ийн бааз суурийг бэхжүүлэхээр ажиллаж байна. Хөдөлмөрийн сайд болоод Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын санхүүжилтээр 25 МСҮТ-ийг тоног төхөөрөмж, заах аргын хувьд барууны маягаар бүрэн шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэв дотооддоо мэргэжлийн боловсролтой хүмүүсээ түлхүү бэлдээд эхэлбэл Хятад барилгачид, Вьетнам засварын газрууд аяндаа цөөрнө.

 

Нэг жишээ дурдахад Улаанбаатар хотын 700 гаруй авто засварын газрын дийлэнх ажилчид гадныхан байдаг. Учир нь бид энэ чиглэлээр мэргэжилтэй ажилчид огт бэлдэж байсангүй. Тиймээс би кузов засварын анги нээх шийдвэр гаргасан. Маш их эрэлт хэрэгцээтэй мэргэжил учраас эхний 25 залууг суралцаж байхад нь компаниуд ажилд авна шүү гэж захиалгаа өгөөд байна. Энэ мэтээр өөрсөддөө байгаа боломжийг харж ажилламаар байна.

 

 

Хэдийгээр бага хугацаа үлдээд байгаа ч хөдөлмөрийн салбарыг бодлоготой болгож, хуулиудыг нь шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.

 

Эрх зүйн орчны хувьд ч энэ салбарт зарим шинэчлэл хийхийг зорьж байна.  Хөдөлмөрийн хуулиа шинэчилж байна. МСҮТ-үүдийг олсон орлогоо өөртөө зарцуулдаг, санхүүгийн бие даасан байдалтай болгохын тулд “Мэргэжлийн боловсролын туха” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Мөн “Иөрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж УИХ-д өргөн барихад бэлэн болсон. “Ажиллах хүчний тухай” хуулиа шинэчилж байна.

 

Дараагийн нэг чиглэл маань гадаадад залуучуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх. Он гараад Японы Хөдөлмөрийн яамтай санамж бичигт гарын үсэг зурна. 2020 оны Олимпын бүтээн байгуулалтын ажилд монгол залуучуудаа оролцуулах бодолтой байна.

 

-Тойргийн иргэдийн олонхийн дэмжлэгийг авсан хүний хувьд юу хийж байна?

 

-Тойрогтоо ажиллахад надаас олон зүйлийг хүсдэг. Бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэж өгөөч гэдгээс эхлээд хорооных нь Засаг дарга ажлаа хийхгүй бол манай хог ачигдахгүй байна, яах уу гэж асуух нь ч бий. Тэр болгонд би УИХ-ын гишүүний хийх ажил биш гэж гэдийгээд байлгүй бололцоогоороо Чингэлтэй дүүргийнхэндээ тусалдаг. Тойрогтоо хэрэгцээт төсвийг бүрэн хэмжээгээр суулгуулахын төлөө чармайн ажилладаг. Чингэлтэй дүүрэгт хийж буй бүтээн байгуулалтын ард миний  нэр бий.  Хэд хэдэн сургууль, цэцэрлэг, 10 орчим явган гүүр барилаа. Авто замуудын засварыг хийлээ. Энэ бүхнийг би өөрөө хөөцөлдөж хэрэгжүүлснийхээ хувьд “би хийсэн” гэж ам бардам хэлж чадна.

 

-Ахуйн асуудлаас гадна сонгогчид бодлогын түвшинд юуг хүсч байна вэ?

 

… Сонгогчид нэг л зүйлийг хүсдэг. Тэр нь шударга ёс. Улсын мөнгө завшаад суугаад хүмүүсийг шийтгээд, улс төрөөс холдуулаад өгөөч гэж гуйдаг …

 

-Юун түрүүнд намайг сонгосон хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлэхгүй, чигч шударга байхыг хичээдэг. Тэд надтай уулзахдаа “Байгаль хамгаалах чиглэлд илүү анхаарч ажилладаг болохоор газрын наймааны асуудлаас хол, нэр чинь цэвэр байгаа, хичээж яваарай” гэж захидаг.

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Равдан 2016-01-11 59.153.112.227

Энэ далдаак сайд хийхээр Монголын төр үнэхээр ***** болжээ. Наад ***** чинь ёстой эмэгчин шинжтэй, эхнэр хүүхдээ хүртэл зүгээр байлгадаггүй ёстой хогийн ***** байгаа юм. Чадахгүй байж архи ууна, уусныхаа дараа хүүхэндэнэ, агсам тавина. Яагаав дээр үед чадахгүй байж Хүрэлсүхэд салаавч үзүүлж байгаад ухамсарын шанаа авахад ухаан алдаж унаагүй юу. Ийм зантай далдаак байгаа юм даа. Энэ нөхөрт ганцхан үнэн бий тэр нь мөнгө завших өөр юу ч байхгүй.

Зочин 2016-01-11 46.101.77.116

GOODLUCK

007 2016-01-11 202.70.44.146

Shudargaa yvaashuu ene ercheeree huulian deedleed muusain turiin eserguu hiij baigaaa olgiarhuudiig nam daraarai

B 2016-01-11 202.70.44.146

Ajliin undur amjilt husii hiij buteej baigaa zuiluud tani ard irgeddee ih hurdeg shu tsashdaa ar irgediigee gesen bolgoniig hiigerei

BATKHUU 2016-01-11 177.67.81.125

Amjilt husey tanid. Ushuu olon baigald eeltei huuli sanaachilj gargaarai

123 2016-01-11 108.170.8.164

Urt nertei huuli bolon Baigali orchind eeltei huuliudiig bugdend batluulsan batluulahad oroltson. Mgl hun bidnii hamgiin chuhal 1 t baih uureg n baigal deliihee hamga*****

Zochin 2016-01-11 162.216.224.31

Minii medeheer Engiin hun bainale hentei ch hamaagui gar bariad haritsina. Busad shigee ar tumen songchood bhad ard tumniihee uuduus hamara shuhuud ybaad bdag gishuudees havi iluu

Ezen 2016-01-11 202.70.44.146

Unen shde nam bulgiin zungaaraldsan zavaan horonoos hol ybdag ymshig sanagddag. Ter nd shigdchuul neentgeluulsen ajila hiij chadahgui gishuud zunduu l baina.

Зочин 2016-01-11 202.179.10.70

argagui sh de. hen chamaig tooh uu aan