“Хятад бол АНУ-ын хамгийн том, урт хугацааны аюул занал” | News.MN

“Хятад бол АНУ-ын хамгийн том, урт хугацааны аюул занал”

“Хятад бол АНУ-ын хамгийн том, урт хугацааны аюул занал”

“Хятад бол АНУ-ын хамгийн том, урт хугацааны аюул занал”

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны /FBI/ дарга Кристопер Рэй “Хятад улсыг АНУ-ын хамгийн том бөгөөд урт хугацааны аюул занал” хэмээн тодорхойлжээ.

Тэрбээр Мягмар гаригт /2020.07.03/ Вашингтон дахь Хадсоны судалгааны хүрээлэнд илтгэл тавих үеэрээ “Хятадын Засгийн газар тагнуулын мэдээлэл хулгайлж буй нь АНУ-ын ирээдүйд хамгийн том урт хугацааны аюул учруулж байна. Мөн Хятад улс гадаадад амьдарч буй хятад иргэдийг зориудаар эх орондоо буцаан авч, АНУ-ын коронавирусийн судалгаагаар буулган авахад ашиглаж байна” хэмээн ярьжээ.

Мөн цааш нь “Хятад улс шаардлагатай бүх аргаар дэлхийн цор ганц том гүрэн болохын төлөө улс төрийн маш их хүчин чармайлт гаргаж байна. АНУ даяар яг одоогийн байдлаар идэвхтэй шалгагдаж буй 5,000 орчим сөрөг тагнуулын үйл ажиллагааны гэмт хэргийн тэн хагас нь хятадуудтай холбоотой байна” гэсэн байна.

Цар тахал эхлэхээс өмнө ч худалдааны маргаанаас үүдэн харилцаа таарамжгүй байсан АНУ болон Хятад улсын хурцадмал байдал covid-19 цар тахлаас болж улам хүндэрч байна. Ялангуяа АНУ-ын зүгээс цар тахал болон үүнээс үүдсэн хор хохиролд Хятадыг буруутгах хандлага илт ажиглагдаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-08 66.181.176.28

ганц америкийн гай биш дэлхийн гай болчхоод байхад манай монголд бол аль эртний л гай байсан даг ямар сайндаа ѳглѳѳ бүр хятад байгаа шүү гэдгийг сануулж байгаарай гэх вэ дээ

Avatar

зочин 2020-07-08 66.181.161.82

Одоо л ойлгож гэнэ ..Яг дээрээ бол Америк , Европын холбоо хоёрын олон жилийн дэмжлэгээр л Хятад хэдэн цаастай болсон л доо ..

Avatar

Зочин 2020-07-08 64.119.26.242

ted bol orosiig daisanaa geed l vzej taaraad baihad hyataduud harin 2 bariig tulaaniig uulan deerees harj suugaad l. ted chimeegui hvchee nooj huraagaad baisan chin odoo diildehgui boljee..oorsdoo hyatadiig bvr 1940 onii ved hamgaalj ovormongoliig mongold uigariig tusgaar uls bologohiig demjeegui ch de.bas tvbdiig demjeegui tul ezelegdej unasan da.odoo bol orosiin esereg hiirel gomdoloo bolij hyatadiig l anhaarah heregtei de..

Avatar

Заагч 2020-07-08 202.179.31.252

Зөв өмхий корона үйлдвэрлэгч газар нутгаа тэлэгч бусдыг залгигч хар мангас хятадтай байлдах хэрэгтэй.Дэлхийг хятадуудаас дайн зөвхөн дайн аварна.хар хятадтай дайтах ёстой.Далай лам нутгаа хар хятадад алдаад 60 жил тэмцэж явна НАТО дайтах ёстой хар хятадыг бут цохих шаардлагатай байна.

Avatar

Зочин 2020-07-08 39.155.48.253

White lung disease Fort Detrick Maryland Virus
Color Revolution to Venezuela,Ukraine,Syria,Arab Spring,Hong Kong etc

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж