АНУ-ын Холбооны мөрдөх товчооны /FBI/ дарга Кристопер Рэй “Хятад улсыг АНУ-ын хамгийн том бөгөөд урт хугацааны аюул занал” хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр Мягмар гаригт /2020.07.03/ Вашингтон дахь Хадсоны судалгааны хүрээлэнд илтгэл тавих үеэрээ “Хятадын Засгийн газар тагнуулын мэдээлэл хулгайлж буй нь АНУ-ын ирээдүйд хамгийн том урт хугацааны аюул учруулж байна. Мөн Хятад улс гадаадад амьдарч буй хятад иргэдийг зориудаар эх орондоо буцаан авч, АНУ-ын коронавирусийн судалгаагаар буулган авахад ашиглаж байна” хэмээн ярьжээ.
Мөн цааш нь “Хятад улс шаардлагатай бүх аргаар дэлхийн цор ганц том гүрэн болохын төлөө улс төрийн маш их хүчин чармайлт гаргаж байна. АНУ даяар яг одоогийн байдлаар идэвхтэй шалгагдаж буй 5,000 орчим сөрөг тагнуулын үйл ажиллагааны гэмт хэргийн тэн хагас нь хятадуудтай холбоотой байна” гэсэн байна.
Цар тахал эхлэхээс өмнө ч худалдааны маргаанаас үүдэн харилцаа таарамжгүй байсан АНУ болон Хятад улсын хурцадмал байдал covid-19 цар тахлаас болж улам хүндэрч байна. Ялангуяа АНУ-ын зүгээс цар тахал болон үүнээс үүдсэн хор хохиролд Хятадыг буруутгах хандлага илт ажиглагдаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ