Трамп өвчний голомт болсон газруудаар явж хандив босгоно | News.MN

Трамп өвчний голомт болсон газруудаар явж хандив босгоно

Трамп өвчний голомт болсон газруудаар явж хандив босгоно

Трамп өвчний голомт болсон газруудаар явж хандив босгоно
US President Donald Trump speaks during the 2020 "Salute to America" event in honor of Independence Day on the South Lawn of the White House in Washington, DC, July 4, 2020. (Photo by SAUL LOEB / AFP) (Photo by SAUL LOEB/AFP via Getty Images)

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн сүүлээр цар тахалд хамгийн их өртсөн Флоридагийн Дорал хотод очихоор төлөвлөж байна.

Шинэ коронавирусийн халдвар авагсдын тоо эрчимтэй нэмэгдэж буй энэ үед өвчний голомт болсон газарт очихдоо тэрбээр хандив босгох кампанит ажилд оролцохоос гадна өмнөд Америк дахь хар тамхины наймааны асуудалд анхаарал хандуулж, өмнөд командлалтай уулзах аж.

Ерөнхийлөгчийн айлчлал зарлагдахад Цагаан ордны ахлах албан тушаалтнууд, Цагаан ордны эмч нар болон АНУ-ын нууц албаныхан түрүүлж очин, орчныг бүрдүүлэхэд бэлдэх шаардлагатай болдог. Ялангуяа эрүүл мэндийн салбарынхан бүх зүйлийг бэлэн байлгах ёстой. Тухайлбал, Ерөнхийлөгчийн очих газарт зориулалтын эмнэлгийг бий болгож, түүнд нь Цагаан ордны эмч нар ажилладаг аж.

Ингэхдээ Цагаан ордны эрүүл мэндийн алба тус эмнэлгийг үнэлж, бүх төрлийн яаралтай эмчилгээнд бэлэн байхаар зохицуулдаг байна. Мөн Ерөнхийлөгчийг дагалдан явах төлөөлөгч нар эмнэлэг рүү яаралтай холбоо барих аюулгүй шугамыг байгуулж, агаарын болон газрын тээврийн маршрут зохиодог аж.

Флорида мужийн хувьд аюулгүй байдлын үүднээс өвчтөнүүдийнхээ тоог нарийн зарладаггүй ч нийт эмнэлгийн 23 хувь нь шинээр өвчтөн хүлээж авах боломжтой байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж