Хатагтай Гага анх удаа “Алтан бөмбөрцөг” авлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хатагтай Гага анх удаа “Алтан бөмбөрцөг” авлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Хатагтай Гага анх удаа “Алтан бөмбөрцөг” авлаа

73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын дуулиан шуугиан үргэлжилсээр байна. Шуугианы эздийн нэг нь дуучин бас жүжигчин Хатагтай Гага юм. Хатагтай Гага “Америкийн аймшгийн түүх: Зочид буудал” телевизийн олон ангит киноны дүрээр телевизийн бүтээлийн шилдэг гол дүрийн жүжигчний шагналыг анх удаа авч, энэ төрөлд нэр дэвшсэн жүжигчин Сара Хей, Фелисити Хаффман, Квин Латифа, Кирстен Данст нарыг хол хаясан байна.

Тэрбээр шагналаа гардахдаа “Би “Бишрэлт саран” кинонд тоглохдоо дуучин Шер догдолж байсан шиг л догдолж байна” гэжээ. Хатагтай Гага дуучин болоогүй байхдаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч хөгжим түүнийг эргэлт буцалтгүй татсан гэж дуучин ярьсан байна.

Энэ нь Хатагтай Гагагийн анхны дүр биш юм. Тэрбээр өнгөрсөн жил “Нүгэлт хот- Сохор зоосны үнэгүй амь” киноны Берта,  2013 онд “Аллага” инээдмийн кинонд тоглож байжээ. Наадамд дуучин Хатагтай Гага энгийнээс энгийн хар даашинзтай ирсэн нь олон зочдыг алмайруулсан байна. Учир нь, элдвийн хачин сонин зүйл сэдэж байдгаараа алдартай Хатагтай Гага өмнө нь хөгжмийн наадмуудад махан даашинз нөмөрч, модон морь унаж ирж олныг балмагдуулж байсан билээ.

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-11 172.101.82.153

hatagtai BANDAASH

РАВДАН 2016-01-11 202.70.46.219

ЭНЭ ЧИНЬ ХАРИН ЖИНХЭНЭ ХАТАГТАЙ БОЛЧИХОЖ. БОЛОО ШДЭЭ!