Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, санал нэгджээ. Харин Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 100 хувь дэмжиж, УИХ-аар яаралтай хэлэлцэхээр болжээ. Мөн бүлэг Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн байна. Уг хөтөлбөрт ахмад настан болон залуу гэр бүлийг хамруулахад анхаарах аж.

Бүлгээс мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлсэн байна. Энэ тухай мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өгч, мөн бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж, С.Одонтуяа нарын хамтаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хариуцлагын тухай хуулийг бүлэг яагаад дэмжсэнгүй вэ. Хойшлуулсан шалтгаан юу вэ. Энэ хуулийг баталчих явчих юм бол дараа, дараагийн УИХ-д хэрэгтэй биш үү?

Б.Гарамгайбаатар: Энэ хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэгдээд олонхийн дэмжлэг авч чадаагүй. УИХ-аар дахин хэлэлцүүлэх талаар Ерөнхийлөгч санал, санаачлага гаргасан. Ардчилсан намын бүлгийн гишүүд ярилцаад нэгэнт байнгын хороогоор дэмжлэг авч чадаагүй хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй. Зарим нэг зүйл, заалтыг хүлээж авахад төвөгтэй байна. Тиймээс энэ асуудлыг цэгцэлчих юм бол хүлээж авах боломж бий. Тэгэхгүй бол улс төрийн хэрүүлийн алим үүсэх нөхцөл байдалд орно гэж үзсэн.

Ш.Түвдэндорж: Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн зүйлүүд байгаа учраас байнгын хорооны хуралдаанаар төсөл дэмжигдээгүй. Жишээ нь, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа. Тиймээс бүлэг ийм байр суурь барьсан. Гэхдээ хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж болно.

-Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг өөрчилнө гэж байна. Яг ямар өөрчлөлт орох юм бол. Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ гаргасан шүү дээ, иргэний эрхийг зөрчлөө гэж?

Ш.Түвдэндорж: Цэцийн гаргасан дүгнэлтээр өмнөх хууль хүчингүй болж байна гэсэн үг. Тиймээс Монголын банкуудын холбоо, Монголбанк орон сууцны найман хувийн зээлийг зогсоосон. Ганц моргейжийн зээл ч биш бусад зээлүүдийг ч мөн зогсоосон. Тийм учраас Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд хамтарч шинэ хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-аас хууль батлагдсан нөхцөлд орон сууцны зээлийн үйл ажиллагаа сэргэх юм. Сэргээхдээ тодорхой зарчмын өөрчлөлтүүдийг оруулсан. Нэг үгээр хэлбэл, Монголын ипотекийн корпораци, Банкуудын холбоо, Монгол банкнаас моргейжийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн гэж үзэж байгаа учраас жилийн найман хувийн хүүтэй олгогддог зээлийг тав руу буулгана. Инфляци 14 хувьтай байхад ипотекийн найман хувийн зээл хэрэгжүүлсэн. Одоо инфляци 2.9 хувь руу орсон учир зээлийн хүүг гурван хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Дээр нь 81мкв гэсэн хязгаар тогтоож зээл олгодог байсныг болиулж байгаа.

Моргейжийн найман хувийн зээлд хамрагдахад өрхийн сарын орлого 1.3 сая төгрөг байх ёстой байсныг одоо 530 мянган төгрөг болж босго нь буурч байгаа. Ингэхдээ 43 мкв байрнаас сонголт хийхэд орлого энэ хэмжээнд байна гэсэн үг.

Хуулинд оруулж буй өөрчлөлтөөр иргэн банкнаас зөвшөөрөл авахгүйгээр түрээслэх буюу бизнесийн орлого олох үйл ажиллагаанд ашиглах боломжтой болж байгаа. Харин зарж, борлуулах асуудалд банкнаас зөвшөөрөл авахаар тусгасан. Бид аль болох орон сууцны хүүг бууруулах асуудал дээр анхаарч байгаа. Мөн байртай болох боломжгүй иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлэх боломжийг хайж байна. Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Б.Гарамгайбаатар: Түрээсийн орон сууцны журмыг Засгийн газар удахгүй гаргана. Түрээсээр орон сууц эзэмшүүлэх асуудал яригдаж байна. Залуу гэр бүл, өндөр настнуудыг хамруулна. Орон сууцны тодорхой хэсгийг түрээсэлнэ. Дээр нь Засгийн газар бизнесийн моргейжийн зээлийн асуудлыг удахгүй оруулж ирнэ. Жижиг, дунд үйлдвэрлэгчид зориулсан моргейжийн зээлийг шинээр нэвтрүүлнэ. Зээлийн хүү орон сууцны моргейжийн хүүтэй адил төвшинд байхаар зохицуулна

С.Одонтуяа: Ипотекийн зээлийн хувьд УИХ-ын дарга, бүлгийн дарга нар тодорхой мэдээллүүд хийсэн. Өнгөрсөн хугацаанд 75 мянган өрх ипотекийн зээлд хамрагдсанаас ердөө 40 хүн буюу 0,05 хувь нь энэ зээлээ төлөхөд бэрхшээлтэй учирсан байгаа. Тийм учраас хамгийн бага эрсдэлтэй, хамгийн боломжтой зээл гэж үзээд цаашид хүүг нь бууруулах, ард иргэдийг дэмжих, дунд давхаргынханыг хамруулахад нэлээд зүйл санаачилж хийнэ. Иргэдийн худалдаж авах биш түрээсийн орон сууцны асуудлаар УИХ-ын гишүүдэд маш их өргөдөл ирж байгаа учраас Засгийн газрыг онцгой анхаарч ажиллах үүрэг өгсөн. Мөн Хөдөлмөрийн сайдад бүтээн байгуулалтын явцад ажилгүй байгаа залуучуудыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олноор нь хамруулах, төсөв санхүүжилтыг шийдэх, мэргэжилтэй, боловсролтой болгох асуудал анхаарах үүрэг өгсөн.

-Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ. Бүлэг Засгийн газарт тодорхой чиглэл өгч байна уу?

Б.Гарамгайбаатар: Энэ бол Ерөнхий сайдын мэдлийн хүрээний асуудал. Ардчилсан намын бүлгээс уг асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг өмнө нь Ерөнхий сайдад өгсөн.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ЗОЧИН 2016-01-11 202.9.41.102

НИЙТЭЭР ЯДУУ, НИЙТЭЭРЭЭ ӨРТЭЙ, НИЙТЭЭРЭЭ ГАДУУРХАГДСАН, ЦӨӨХӨН ЛУЙВАРЧИД НЬ БАЯЖСАН ОРОН БОЛОХ ЮМ БАЙНА ДАА. БАРИЛГЫН БИЗНЕС, БАРИЛГА БАРИУЛСАН НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД, ШУНАЛЫН ТУЛМУУД, БАНКНЫ ЭЗЭД НЭРТЭЙ ХАРИЙНХНЫ МӨНГӨ ХҮҮЛЭГСДЭД АРД ОЛНЫ МӨНГИЙГ, ҮНЭНДЭЭ АМЬ НАСЫГ НЬ ДААТГАН ЯДУУРУУЛЖ БАЙНА ДАА. АРАЙ УХААЛАГ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ. БАРИЛГЫН НЭГ КВ-ТЫН ҮНЭД ХАТУУ ХЯЗГААР ТОГТООН ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ҮГҮЙ БОЛ, УЛСЫГ МИНЬ НЭГМӨСӨН ХӨМРӨХ НЬ БАЙНА ШҮҮ?????

Unen 2016-01-11 73.133.19.139

Songuuliin huzur bolgoj ashiglaad songuuliin margaash ene zeeliig shuud zogsoono, Mongoliin ediin zasag eniig daahgui bank barilga zereg dampuurch ehlene. Yag jiliin daraa hotiin tuviin shine bair mkv ni 700.000~800.000 tug boloh bno!!!

Зочин 2016-01-11 103.57.95.59

Үнэхээр аймаар юмаа энэ АН гэгч. 4 жилд хийгээгүй юмаа одоо хийх гэнэ. Нөгөө гэнэн ард түмнийг хошгируулаад л. Нэг хэдэн хүн завшина. Үүгээрээсогуульд сурталдана. Дараа нь асуудал дампуурна. Нөгөө Ардын намын толгой дээр лайг нь арилгах асуудал бууна. Арайхийж өндийлгөтөл АН дахиад унагнана. Яг ийм циклээр л бүлэг хэдэн хүн Монголоор тоглож дууслаа. АН ингэх гэж байна гээд л сонгуулийн сурталчилгаа хийж байна. Одоо ингэх нь хууль бус. Сонгуулийн сурталчилгаа биш юм бол яг сонгуулийн сурталчилгаа хийх үед үүнийгээ гаргахгүй байж харагдаач.

zochin 2016-01-11 182.250.242.30

ene shuumjled bgaa humuus daraagiin nam chin garaad yu hiihiin tes eer ym hiihiim uu ard tumenii tulgamdaj bgaa asuudliig shiided yavah yostoi sh dee eer nam garahar shal eer bolno gej yaridagaa bolih heregtei haana bgan yag adil uragshgui adilhan bgaa sh dee asuudliig hen hurdan turgen onovchtoi tsag hugatsaa aldahgui shiidne terend hun itgene margaash avarai bish eneeder gart chin atguulad egsen ymand hun iluu itgene

zochin 2016-01-11 182.250.242.30

hot ger horoolol.s salah tsag ni bolson sh dee hotiin hyazgaar zaaval togtooh heregtei baga bagaar hureegee telj yavah ni oilgomjtoi hotiin 80 huvi bi bairnii asuudlaa shiidvel daraa daraagiin yavuulah bodlogo chin hurtel tsegtstei hundee hurdan hurdag bolno bairtai bolgohiig hamgiin ikh demjih heregtei buh humuus medeej bas bolomjiin zah zeeliin une baih yostoi odoo hen tohirson bolomjiin buursan hun helne ternii bair zaragdad bna ugasa

zochin 2016-01-11 182.250.242.30

ene ajiluudaa hiiged baimaar bna zogsoltgui zaluuchuud er ni buh bairgui humuusiig demjsen ajlitai baival terend her taarsan demjleg uls,s egeed bairtai bolood baihiin bna gesen uzel bodliig bii bolgoj humuusiig ajiltai bailgah ajillah sonirhol bii bolgoh heregtei bna negent ajil hiij amidral ni deeshlej bgaa hen ch zutgedeg yalanguay mongol humuus ikh uramtai ajillah sonirhol ikhtei humuus

E200 2016-01-11 202.9.40.147

2012 ONII ORJ IRSEN BENZ E CLASS 200 MASHINIIG UNENDEE L MONGOLD BHKUU HYAMD UNEER ZARLAA SHVVV GAIHAH HEREGGUI ENE BOL UNEN BELEN MONEYTOI HUMUUS YARIARAI UTAS 99282840

Зочин 2016-01-11 103.229.122.53

Цонхны цаанаас чихэр долоолгоно, хулхин дээр цэцэг ургуулна, хошгируулна. Гоео гое!

Зочин 2016-01-11 103.229.122.53

4 жил хийгээгуй ажилаа 5 сарын дотор гялалзуулах юм байна, хошгируулах, ам мэх хийх, хулхидахыг харуулж байна шууу

Зочин 2016-01-11 103.9.90.87

Inflation chini odoo l buuj bna, nohtsol ni burdej baina teh u

Зочин 2016-01-11 103.11.192.34

humuusiin tarihiig sn ugaah ym daa muu novshnuud , odo tgd buh zuiliin AN hiisenn gd ***** bh daa

Зочин 2016-01-11 202.9.40.186

Чи зээл авах гээд л зогсож л байгаа даа ккк

зочин 2016-01-11 103.9.91.214

Унтаж болоод л зүүдээ ярих юм хөөрхий МАН-ынхан гээч

Зүүд 2016-01-11 202.180.220.72

Унтаж босоод л зүүдээ ярих юм хөөрхий, АН-хан.

MGL 2016-01-11 202.179.27.200

Би наад санааг чинь аль 2008 онд хэлж байлаа. Тэр хүний хөгжил сан, утаагүй зуух, нүүрс хөтөлбөр гээд олон зуун тэрбум төгрөг үргүй зарцуулхын оронд 35-45 кв.м-тэй орон сууц олноор нь бариад энэ залуу гэр бүлүүдээ оруулаад байвал 10 жилийн дараа тэр залуу гэр бүлүүд бүгд байртай болно гээд байхад тоодог хүн байл уу? Нөгөө хүний хөгжил сангаар хүн чинь хөгживүү? утаагүй зуухаар хот маань утаагүй боловуу? Та нөхдүүдий толгой ард түмнийхээ төлөө ажидаггүй.

Зочин 2016-01-11 202.9.40.186

VIVA city шиг байрнууд хэнд хэрэгтэй гэж?

MGL 2016-01-11 202.179.27.200

Би наад санааг чинь аль 2008 онд хэлж байлаа. Тэр хүний хөгжил сан, утаагүй зуух, нүүрс хөтөлбөр гээд олон зуун тэрбум төгрөг үргүй зарцуулхын оронд 35-45 кв.м-тэй орон сууц олноор нь бариад энэ залуу гэр бүлүүдээ оруулаад байвал 10 жилийн дараа тэр залуу гэр бүлүүд бүгд байртай болно гээд байхад тоодог хүн байл уу? Нөгөө хүний хөгжил сангаар хүн чинь хөгживүү? утаагүй зуухаар хот маань утаагүй боловуу? Та нөхдүүдий толгой ард түмнийхээ төлөө ажидаггүй.

Зочин 2016-01-11 202.9.40.186

VIVA city шиг байрнууд хэнд хэрэгтэй гэж?

Зочин 2016-01-11 182.160.33.202

ирж манай амбаарыг засаж өгөх нь холгүй байнаа энэ ардчилсан худалчууд?

Зочин 2016-01-11 43.250.124.87

МАН дуугай бай

Зочин 2016-01-11 202.9.40.186

Амбаараа засуулталаа бэлэнчилэхийг МАН чамд заасан байх Горьд доо