О.Чулуунбилэг: АН бүтээлч сөрөг хүчин байх ёстой | News.MN

О.Чулуунбилэг: АН бүтээлч сөрөг хүчин байх ёстой

О.Чулуунбилэг: АН бүтээлч сөрөг хүчин байх ёстой

О.Чулуунбилэг: АН бүтээлч сөрөг хүчин байх ёстой

Ардчилсан намын даргын сунгааны бүртгэл долдугаар сарын 6-9-нд үргэлжилнэ. Тус сунгаанд АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэг өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр өнөөдөр /2020.7.8/ С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


-Хэрэв та АН-ын даргаар сонгогдвол намаа ямар бодлогоор авч явах вэ?

-АН-наас намын даргын сунгааг зарласантай холбоотойгоор өөрийн нэрийг нэр дэвшүүлж байна. Өөрийн мөрийн хөтөлбөр, холбогдох бичиг баримтыг өнөөдөр хүлээлгэж өглөө. Тэртээ 1992 оны цагаан морин жилийн хувьсгалын удирдагч, ардчилсан үзэл санааг тээгчдийн нэг С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж байна.

Энэ жилийн сонгуульд АН ялагдсан, хангалттай суудал авч чадсангүй. Иргэдийн итгэлийг олж авахын тулд АН шинэчлэгдэх шаардлагатай. АН шинэчлэгдэхгүй бол ардчилал сэхээнд орж, 30 жилийн өмнөх дарангуйллын нийгэм рүү шилжих нь гэж харж байна. Covid-19-өөр далимдуулаад дарангуйллын нийгэм рүү шилжиж байгаа тул үүнтэй тэмцэхийн тулд би АН-ын даргад өрсөлдөж байна. Хоёрт, эрх баригч нам Монгол Улсыг ШХАБ-т элсүүлэх асуудал яригдаж байна. Монгол шиг улс геополитикийн асуудлаар тоглодоггүй. Харин идэвхтэй ажиглагч байх ёстой. Үүний төлөө тэмцэхийн тулд АН дотооддоо шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. Гуравт, дураараа биш дүрмээрээ байх шаардлагатай. Нэг онц их хурлаас дараагийнх рүү шилждэг, нэг даргаас нөгөө дарга руу шилждэг баймааргүй байна. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд би АН-ын даргад нэр дэвшиж байгаа.

-АН сөрөг хүчний үүргийг хэрхэн биелүүлэх вэ?

-Миний мөрийн хөтөлбөр шинэ стратеги, шинэ нэгдэл, шинэ манлайлал гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. АН-ын хувьд бүтээлч сөрөг хүчин байх ёстой. Ингэснээр үнэмлэхүй буюу 62 суудлыг иргэдийн төлөө шахаж ажиллуулах юм. Хоёрт, АН яаралтай сүүдрийн Засгийн газар байгуулах шаардлагатай. Ингээд 11 гишүүнтэй ч илүү сайн ажиллах, илүү сайн хууль санаачлах юм. Гуравт, ардчиллын төлөө үзэл бодолтой шинэ нэгдэл байгуулах ёстой. Үүний төлөө зогсолтгүй зүтгэнэ.

-АН-ыг хэрхэн эв нэгдэлтэй байлгах вэ?

-Эв нэгдэл эрх мэдэл дээр биш үнэт зүйл, тодорхой дүрэм дээр бий болдог. Сүүлийн бүх хугацаанд АН-ын сул тал нь хэн нэгэнд эрх мэдэлтэнд эв нэгдлийг төвлөрүүлж байсан. Одоо үнэт зүйлээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгож, эрх чөлөө, тусгаар тогтнол дээр нэгдэх хэрэгтэй.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-08 202.126.88.225

za muu atz min ehleed zvgeer amidrala zohio daraa n uls tur gej hutz za, chi muu ebigiin sugani vs

Avatar

Зочин 2020-07-08 172.58.140.128

Genethen uhaan orj bgaa yum shig

Avatar

dorj 2020-07-08 66.181.185.215

Элбэгдоржийн суганы үс

Avatar

Зочин 2020-07-08 66.181.190.143

Түрүүчийн сунгаагаар Миний Эбэ-гээр гоёхгүй шүү гээд даргаа харамлаад байсан залуу байна.

Avatar

zochin 2020-07-08 202.70.44.146

Elbegdorjin zuvluh bsan biluu

Avatar

Зочин 2020-07-08 202.126.89.95

Өнгөрсөн 4 жил чадаагүй. Ирэх 4 жил ч чадахгүй.

Avatar

.. 2020-07-08 202.21.108.10

??

Avatar

зочин 2020-07-08 202.179.15.3

Амжилт хүсье. Мундаг боловсрол мэдлэгтэй залуу шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж