Бокова НҮБ-ын сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Бокова НҮБ-ын сонгуульд өрсөлдөнө

 

ЮНЕСКО байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ батланмэдэгдлээ.

 

"Би одоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн сонгуулийн бэлтгэлд бүрэн төвлөрсөн байгаа.Сонгуульд ялах сайн нөхцөл, боломж байгаа, үндэсний хариуцлагаа би мэдэрч байна. Сонгуульд ялж чадна гэдгээ би харуулсан” хэмээн Бокова Болгарын Nova TVсувагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

 

Үргэлж үндэсний ашиг сонирхлынхоо төлөө ажиллаж ирсэн Бокова “Болгарын ирээдүйн төлөө ихийг хийсэн” гэдгээ тэмдэглэсэн.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль өнгөрсөн арванхоёрдугаар сард эхэлсэн юм. Шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга ирэх 2017 оны нэгдүгээр сарын 1-нд ажилдаа орох юм. Сонгуульд нэр дэвшсэн хүн Аюулгүйн зөвлөлийн дэмжлэгийг авах ёстой. Дараа нь Аюулгүйн зөвлөл нь нэр дэвшигчийг Ерөнхий ассамблейд санал болгоно. Тэнд олонхийн санал авсан хүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгодог.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж