200 сургуульд тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг гардууллаа | News.MN

200 сургуульд тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

200 сургуульд тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг гардууллаа

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас /БСШУЯ/ “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд өнөөдөр шилдэг 200 ЕБС-д нийтдээ нэг тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа. Энэ тэтгэлгийг БСШУЯ Дэлхийн банкны санхүүжилтээр олгож байгаа юм. Ингэснээр сургууль тус бүрд зургаан сая төгрөг олгогдож байна.

Тэтгэлэг авах сургуулийг гурван үе шаттайгаар шалгаруулжээ. Гол нь бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанарыг сайжруулахад төслийн зорилго оршиж байна. Сургууль бүр бага ангийн сурагчдад нэн шаардлагатай, тулгамдсан асуудлаар төсөл бичиж оролцсон байна. Нэгдүгээр ээлжид төрийн өмчийн 635 ЕБС-ийг хамруулж 400 сургуулийг сонгожээ. Ингээд энэ дундаас дахин 200 сургуулийг шалгаруулан өнөөдөр тэтгэлгийг нь гардууллаа.

Тухайлбал, Булган аймгийн Тэшиг сумын сургууль “Буриад зан үйл, ёс заншлыг хүүхдүүдэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх” төсөл бичжээ. Учир нь Тэшиг сумын нийт иргэдийн 30 гаруй хувь нь Буриад үндэстэн байдаг аж. Тиймээс энэ төслөөр дамжуулан бага ангийн сурагчдад буриад ардын хувцас ахуй хэрэглэл, үндэсний ёохор бүжиг, нутгийн аялгууг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаа аж.

Мөн Архангай аймгийн Өгийн нуур сумын сургуулийнхан байгаль экологийн боловсролыг сурагчдад бага ангиас нь системтэй олгоход чиглэсэн төслийг бичжээ. Энэ талаар сумын сургуулийн захирал Ш.Бадамцэцэг “Байгалийн ухааны хичээл нь өөрөө туршилт хийхэд чиглэгдсэн байдаг. Гэтэл хөдөөгийн сургуульд туршилт хийх хэрэглэгдэхүүн байдаггүй. Тиймээс үүн дээр үндэслэн төслөө бичсэн” гэв.

Ийнхүү тэд бичсэн төслөө үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ удаагийн зургаан сая төгрөгийн тэтгэлэг томоохон дэмжлэг болно гэж байв.

Б.ЗАЯА


 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хариуцлага чух***** 2016-01-11 202.180.216.234

Нийслэл төдийгүй хөдөөгийн сургуулиудын хүүхэдтэй ажиллах багшийн ажиллагаа муу байна. Ялангуяа хүмүүжлийн ажил маш муу хангалтгүйг эцэг эхчүүд бүгд мэднэ. Сургуулиас гадуур хүүхдийн хараа хяналт сул учраас янз бүрийн хэрэг төвөгт өртөх нь ихсэж байгааг ил болгох хэрэгтэй. Саяхан сургуулийн 2 охин амиа хорлосон хэрэг гарсан үүнийг хариуцах эзэн олдохгүй нь хариуцлагын тогтолцоо хаа хаанаа сул байгааг харуулж байна. Боловсролын сайд юу хийж байгаа юм. Хандив тараасан, шагнал гардуулсан иймл эрхэм л харагдах болж. Боловсролын сайд уг асуудалд хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Чадахгүй бол хариуцлагаа үүрч албан тушаалаасаа огцрох ёстой.

zochin 2016-01-11 80.98.245.2

mung tarahleer l ezendee ochdogguimdaa, dundaas n tsavchisaar bgad. tegsnees ter computer notebook projector oor yu bdin ugsun deershd. yamar notebook delgetsiin salgad avah bish. deerees n yun 200 surguul ve? huviin surguliudiig orhiod usliin surguliudda ug l doo. yadaj 100 surguul bolgood 12 say bolgoj bolooguinmu?

Зочин 2016-01-11 122.201.31.188

Татвар төлөгчдийн мөнгөөр 25000 ш нотбук тараасан, одоо бэлэн мөнгө тараагаад байгааг ер ойлгохгүй байна. Сонгуулийн хуульд нийцэж байна уу???

Зочин 2016-01-11 202.9.40.234

Хайран мөнгийг яйран болгох юм. Иймэрхүү төсөл нэрээр мөнгө цацдаг уламжлал өмнөх үед ч байсан. Одоо байсаар л... Энэ тэгээд шинэчлэл үү

ыө 2016-01-11 202.5.205.17

сайд нь урд ганцаараа, яамныхан нь яаций, сонгууль дөхөнгүүт хаяастай

www 2016-01-11 202.126.89.155

erguu malaa 1000 huuhdiin neg tom surguuli barih bailaa 6 say amand ugui hamart ch ugui alga bolno shd ee erguu kazak aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж