Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр хоёр иргэнээс Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр хоёр иргэнээс Covid-19 илэрлээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Tuesday, July 7, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит /2020.07.08/ мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2995 хүн эмнэлгийн хяналтад байгаа юм. Тусгаарлах байранд шинээр 52 хүн орсныг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Түүний хэлснээр өчигдөр /2020.07.07/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн 172 хүнийг ажиглах байруудад шилжүүлжээ. Мөн орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 6000 гаруй хүнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Түүнчлэн АНУ, Швед улсаас манай улсын хоёр иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит өчигдөр /2020.07.07/ шинжилгээ хийхэд 370 хүнээс хоёр хүнд коронавирус илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын хувьд Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүний давтан шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээ эерэг гарлаа. Тэдний хувьд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 21, 22 настай эмэгтэй юм. Үлдсэн 168 хүнээс халдвар илрээгүй. Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан нь нийт 227 тохиолдол бүртгэгдээд байна.

Сайн мэдээ нь 50 хоног эмчлүүлсэн 24 настай эмэгтэй эдгэж эмнэлгээс гарлаа.

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ЦЭРГҮҮДЭЭ ТАТАН АВАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Тусгай үүргийн онгоцоор 172 хүн эх орондоо ирсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 92 хүн эмчлүүлж байна. Үүнээс зургаан хүний биеийн байдал хүнд байна. Мөн Афганистанд үүрэг гүйцэтгэж буй цэргүүдийг татан авах талаар Батлан хамгаалах яам ажиллаж байна. Цэргүүдийн биеийн байдал улсын нууцад хамаардаг тул мэдээлэл өгөх боломжгүй.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААР ӨВЧИЛЖ ЭДГЭСЭН 75 ХҮН ХЯНАЛТААС ГАРЧЭЭ

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан 227 тохиолдлоос 195 нь эдгээд байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр эдгэсэн хүмүүсээс сувилалд 54, гэрт 66 хүн тус, тус ажиглалтад байгаа бол хяналт нь дууссан 75 хүн байгаа аж.

Харин батлагдсан тохиолдлоор хэвтэн эмчлүүлэгсдийн хувьд эмнэлзүйн шинж тэмдэг харьцангүй хөнгөн байгаа юм байна. Эмнэлзүйн хувьд хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдэг илэрч байгаа аж. Батлагдсан тохиолдлуудын дундаж нас 26.4. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 66.9 хувиар давамгайлж буй нь дийлэнх тохиолдол ОХУ-аас эх орондоо ирсэн оюутнууд юм байна.

COVID-19 ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙН 82 ХУВЬ НЬ ОРОСООС ИРСЭН

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА

Өнөөдрийг хүртэл бид  12 мянга 200 хүнд тандалт судалгаа хийлээ. Коронавируст халдвараар батлагдсан тохиолдлуудын 82 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь 11 өөр улсаас бүртгэгдсэн. Өвчтөнүүдийн хувьд 158 буюу 69 хувь нь оюутнууд, 11 хувь нь сурагчид байгаа юм. Бид 6-80 хүртэлх насны хүмүүсийг эмчилж эдгээгээд байна. Эмчлүүлэгчид дунджаар 28 хоног эмчлүүлж байна. Мөн ачаа тээврийн 1916 жолоочид хийсэн шинжилгээгээр 13 хүний хариу эерэг гарсан. Тэдний долоо нь эдгэж үлдсэн нь эмчлүүлж байна. Агаар болон хилийн боомтоор эх орондоо ирж буй иргэдээс гадна хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар коронавируст халдвар илрүүлэх шинжилгээг авахад сэжигтэй тохиолдол илрээгүй. Товчхондоо дотоодод халдвар тархаагүй.

Улсын хэмжээнд нийт зургаан лабораторит өнөөдрийн байдлаар 26 мянга гаруй хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийлээ. Коронавирус илрүүлэх тандах ХӨСҮТ-ийн 280 мэргэжилтэн цаг наргүй ажиллаж байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж