Гэр шатаж хоёр хүн амь насаа алдав

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

Гэр шатаж хоёр хүн амь насаа алдав

Гэр шатаж хоёр хүн амь насаа алдав

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.07.07/ иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.


ДӨРВӨН ХАНАТАЙ ГЭР ШАТСАН ХОЁР Ч ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

-Гал түймрийн улмаас эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдлууд гарч байна. Баянхонгор аймагт иргэн О-ын дөрвөн ханатай гэр шатаж хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2020.07.07/  гарчээ. Галын дуудлага өчигдөр өглөө 07.23 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу алба хаагчид 07.52 цагт очиж галыг унтраасан боловч 47 настай эмэгтэй О нь 15 настай эрэгтэй Т-гийн хамт нас барсан байжээ. Иймд цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Мөн гал түймэрт түлэгдэж бэртсэн 42 настай эрэгтэй Т-г аймгийн Яаралтай тусламжийн төвд хүргэжээ.

-Дорнод аймгийн Хэрлэн суманд иргэн Б-гийн дөрвөн ханатай гэр шатсан байна. Золоор хүний амь нас эрсдээгүй аж. Галын дуудлага өнгөрсөн шөнө 02.59 цагт Онцгой байдлын газарт ирснээр 03.03 цагт аврах ангийн алба хаагчид очиж 17 минутад галыг унтраасан байна.

СЭЛЭНГЭ АЙМАГТ ОЙН ТҮЙМЭР ГАРЧ 10 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ

Ахуйн хүрээний гал түймрээс гадна ой хээрийн түймэр орон нутагт гарч байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Дант” гэдэг газарт ойн түймэр гарч  10 га талбай шатжээ. Түймрийн дуудлага энэ сарын 5-нд ирж, онцгой байдлын алба хаагчид өчигдөр/2020.07.07/ 08.30 цагт галыг унтраасан байна. Мөн  аймгийн Хүдэр сумын нутаг  “Сайдын-Ам” гэдэг газар ойн түймэр гарсныг өнгөрсөн шөнө 03.45 цагийн үед Онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд цурманд оруулжээ.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Сарын даваа” гэдэг газарт гал түймэрт нэг га талбай өртжээ. Гал түймэр өчигдөр өдрийн 15.30 цагийн үед гарсныг оройн 22.40 цагт унтраажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж