АНУ албан ёсоор ДЭМБ-ын гишүүнчлэлээс татгалзлаа | News.MN

АНУ албан ёсоор ДЭМБ-ын гишүүнчлэлээс татгалзлаа

АНУ албан ёсоор ДЭМБ-ын гишүүнчлэлээс татгалзлаа

АНУ албан ёсоор ДЭМБ-ын гишүүнчлэлээс татгалзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ зогсоох талаар анх мэдэгдэж байв. Ингээд тавдугаар сард ДЭМБ үйл ажиллагаагаа шинэчилж, ахиц дэвшил гаргахгүй бол тус улс нь ДЭМБ-ын гишүүн байхаа болино хэмээн мэдэгдэж байсан юм. Харин энэ удаад АНУ-ыг ДЭМБ-ын албан ёсоор гаргах мэдэгдлийг Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст хүргүүлсэн байна. Ерөнхийлөгч Трампын зүгээс ДЭМБ-ыг цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй, Хятадын нөлөө дор ажилласан хэмээн буруутгаж байгаа ба ДЭМБ үүнийг эрс үгүйсгэж байгаа юм.

Гэхдээ ДЭМБ-аас албан ёсоор гарах үйл явц дор хаяж нэг жил орчим үргэлжлэх талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгджээ. АНУ-ын Конгрессийн 1948 онд баталсан журмын дагуу АНУ нь ДЭМБ-аас гишүүнчлэлээс татгалзахын тулд нэг жилийн өмнө мэдэгдэх ёстой ба их хэмжээний төлбөр төлөх ёстой аж.

Трампын уг шийдвэр олон нийтэд ил болсны дараа түүний гол өрсөлдөгч, арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден “Хэрэв би Ерөнхийлөгч болбол ДЭМБ-д дахин элсч, дэлхийн тавцан дахь манлайллаа сэргээнэ" хэмээн жиргэжээ.

Түүнчлэн Ардчилсан намын гишүүн, сенатч Роберт Менендес “Цар тахлын дэгдэлтийн оргил үед АНУ-ын төрийн тэргүүн ДЭМБ-аас гарах хүсэлтээ Конгресст хүргүүллээ. Энэ бол цар тахлын эсрэг Трампын явуулж буй арга хэмжээ ямар ч эмх замбараагүй, уялдаа холбоогүй байгааг харуулсан хэрэг байлаа. Ингээд Америкчууд өвчтэй хэвээр, АНУ ганцаараа үлдлээ” хэмээн жиргэсэн байна.

АНУ бол ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч орон бөгөөд 2019 онд нийт төсвийн 15 хувийг буюу 400 сая орчим ам.долларыг тус байгууллагад хандивлаж байжээ. Иймд ДЭМБ-ийн цаашдын санхүүгийн байдал, дэлхий нийтэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цар тахал болон бусад өвчинтэй тэмцэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт хэрхэх талаар эргэлзээтэй байдал үүсч эхэллээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Билл гэйтс ДЭМБ-н 15%-Н хувьцаа эзэмшигч 2020-07-08 192.82.65.180

ДЭМБ- олон улсын иргэнийг ажиллуулдаг хувийн байгуулага. Билл гэйтс, Жорж Сорос,Рокфеллер нар ДЭМБ-н хувь эзэмшигч нар гэж фэйсбүүкээс уншлаа. Зорилго хандиваар халхавчилж вакцин борлуулж баяжих.Эхлээд Билл Гэйтс компьютерийн вирус бүтээгээд дараа нь вирусын программаа зарж асар их баяжсан. Тэгээд энэ санаагаа эрүүл мэндийн салбарт туршаад амжилттай болов. ДЭМБ-р дамжуулж хэрэгжүүлсэн. хариуд нь бид нар вакцин хийлгээд төрөл бүрийн өвчнөөр хурдан өвчиллөө гэж. баяжинаа гэж,

Avatar

Зочин 2020-07-08 39.155.48.253

The United States fears WHO will investigate the source of the virus from USA, So quit WHO

Avatar

Заагч 2020-07-08 202.179.31.252

Trump good desuded thank you veru much.

Avatar

Зочин 2020-07-08 202.126.89.16

Манайх шиг 3-р зэрэглэлийн улсад хэрэгтэй байсан бх, АНУ-ын хувьд бол ашиггуй гэдгийг Трамп олж харж л дээ. Бухнийг монгоор хэмжиж узвэл зов л бх

Avatar

Зочин 2020-07-08 139.5.217.253

ЭНЭ ЯРВАЙСАН НОГООН ЮМ ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЖ БОДООВ

Avatar

Зочин 2020-07-08 103.212.116.97

Зөв зөв… ДЭМБ болон Арбитрын шүүх зэрэг олон улсын олон байгууллагууд бүлэг луйварчид сатанистуудад худалдагдсан. Тэднийхээ хүн төрөлхтөнийг цөөрүүлэх, чипжүүлэн боолчлох, эрүүл мэндийнх нь болон төрийнх нь дархлааг устгаж колончлох хорон муу төлөвлөгөөнд үйлчилдэг болсон нь олон баримтаар тодорхой байгаа. Дотор нь ажиллагсдын гэрчлэлүүд ч нет-ээр дүүрэн. Улс орон бүр өөрсдийн ард иргэдийн эрүүл аюулгүй байдалд үүрэг хариуцлагатай. Ийм байгууллагад хувь заяагаа сохроор даатган явж болохгүй

Avatar

Зочин 2020-07-08 66.181.161.7

Чи тэдний зөвхөн боол нь л байсан тохиолдолд ч чи сайн хүн, сайн улс орон байх боломжтой. Энэ бол Ертөнцийн эзний хүсэл юм.

Avatar

Зочин 2020-07-08 66.181.161.7

Чи тэдний зөвхөн боол нь л байсан тохиолдолд чи сайн хүн, сайн улс орон байх боломжтой. Энэ бол Ертөнцийн эзний хүсэл юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж