АНУ албан ёсоор ДЭМБ-ын гишүүнчлэлээс татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

АНУ албан ёсоор ДЭМБ-ын гишүүнчлэлээс татгалзлаа

АНУ албан ёсоор ДЭМБ-ын гишүүнчлэлээс татгалзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ зогсоох талаар анх мэдэгдэж байв. Ингээд тавдугаар сард ДЭМБ үйл ажиллагаагаа шинэчилж, ахиц дэвшил гаргахгүй бол тус улс нь ДЭМБ-ын гишүүн байхаа болино хэмээн мэдэгдэж байсан юм. Харин энэ удаад АНУ-ыг ДЭМБ-ын албан ёсоор гаргах мэдэгдлийг Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст хүргүүлсэн байна. Ерөнхийлөгч Трампын зүгээс ДЭМБ-ыг цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй, Хятадын нөлөө дор ажилласан хэмээн буруутгаж байгаа ба ДЭМБ үүнийг эрс үгүйсгэж байгаа юм.

Гэхдээ ДЭМБ-аас албан ёсоор гарах үйл явц дор хаяж нэг жил орчим үргэлжлэх талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгджээ. АНУ-ын Конгрессийн 1948 онд баталсан журмын дагуу АНУ нь ДЭМБ-аас гишүүнчлэлээс татгалзахын тулд нэг жилийн өмнө мэдэгдэх ёстой ба их хэмжээний төлбөр төлөх ёстой аж.

Трампын уг шийдвэр олон нийтэд ил болсны дараа түүний гол өрсөлдөгч, арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден “Хэрэв би Ерөнхийлөгч болбол ДЭМБ-д дахин элсч, дэлхийн тавцан дахь манлайллаа сэргээнэ" хэмээн жиргэжээ.

Түүнчлэн Ардчилсан намын гишүүн, сенатч Роберт Менендес “Цар тахлын дэгдэлтийн оргил үед АНУ-ын төрийн тэргүүн ДЭМБ-аас гарах хүсэлтээ Конгресст хүргүүллээ. Энэ бол цар тахлын эсрэг Трампын явуулж буй арга хэмжээ ямар ч эмх замбараагүй, уялдаа холбоогүй байгааг харуулсан хэрэг байлаа. Ингээд Америкчууд өвчтэй хэвээр, АНУ ганцаараа үлдлээ” хэмээн жиргэсэн байна.

АНУ бол ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч орон бөгөөд 2019 онд нийт төсвийн 15 хувийг буюу 400 сая орчим ам.долларыг тус байгууллагад хандивлаж байжээ. Иймд ДЭМБ-ийн цаашдын санхүүгийн байдал, дэлхий нийтэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цар тахал болон бусад өвчинтэй тэмцэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт хэрхэх талаар эргэлзээтэй байдал үүсч эхэллээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж