НЭМЭЛТ: Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд 18.05 цагт газардлаа. Тус нислэгээр 258 иргэн эх орондоо ирж байна. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Намуун”, “Мичид”, “Зүчи”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард БНСУ руу дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг хийлээ. Маргааш буюу долдугаар сарын 9-нд тусгай үүргийн онгоц Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татна.
ӨНӨӨДӨР 258 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРНЭ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.07.08/ 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 258 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард найман удаагийн тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гарсан. Тодруулбал
- 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн нислэгээр 320 иргэн эх орондоо ирсэн
- 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 263 иргэн эх орондоо ирсэн
- 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 172 иргэн тус тус эх орондоо ирсэн байна.
- 7 дугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258 иргэн тус тус эх орондоо ирнэ.
- 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татна.
- 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
- 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
- 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
- 7 дугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.
Зочин 2020-07-08 150.129.140.223
MIAT japan hubiin compani 100 hubi shuu. odoo jaapn heltei humus ajilad abaarai.
zochin 2020-07-08 150.129.140.223
MIAT hubii compani jaapni abnk hubi ezesmhideg l dee abiguulagdad 21 jil bolhod neg ch ashig abaagui. odoonos ehleed japan bank MIAt uil ajilgand oroltsood ehelne gedge medegdeh gesiin.
Зочин 2020-07-08 150.129.140.223
aerodrom niseh buudal ashiglasan gedeg tolbor abihgui bolood 13 jil boljino. odoo hurtel mongo tolsoor hen abdag yum boloo ene mongiig gadaadad. bas aero benzin tokio seoul berlind heden mongo mash himadhan bolson gedeg shde. manaid himdral boloogui baina. berlin niseh buudald aero benzin heden cent mongoor aby baihad yun ih mongo hubidaa hulgaily abdiin ene teberiin said zaluu. tsadahg boloogui gey.
Зочин 2020-07-08 150.129.140.223
tokio seoul berlin gazariin alba buyu airodrom niseh buudals higlasan tolbor abaha bolison gedeg shuu. ongots buulgasan geed bonus ugdug bolson. ene mongo huni halasnd ordog baihdaa yana.
Зочин 2020-07-08 150.129.140.223
said anandbazar benxini mongonos zondoo hubida zabshaad hulgailsan shde. bid olon udaa tsalingui ajilsan. tabinbeh bas miat benzini mongo hulgailsan etgeed baigan egy.
Зочин 2020-07-08 202.21.107.116
Аштай юу