Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас олны анхаарал татсан хэргүүд, УИХ-ын сонгууль, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд гарсан хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар 124500 гомдол мэдээлэл хүлээн авснаас 17616 хэрэгт хяналтын ажиллагаа явуулжээ. Хэрэг зөрчил өмнөх оныхоос 0.4 хувиар өссөн байна. Гарсан хэрэг зөрчлийн 35.6 хувийг гэр бүлийн хүчирхийлэл, 7.9 хувийг хулгайлах, 7 хувийг хүний биед халдах, 6.5 хувийг танхайрах гэмт хэрэг эзэлжээ.
УИХ-ын сонгууль болж, өндөрлөсөн. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн 134 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээжээ. Эдгээр хэргийн 32.1 хувь нь нэр дэвшигчийн алдар хүндэд халдсан хуурамч мэдээлэл тараасан гэх хэрэг эзэлжээ.
Мөн мөнгө угаах төрлийн 208 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 68 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Одоо зургаан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм байна. Мөнгө угаасан хэрэг нь хүрээлэн буй орчинд хохирол учруулсан, бусдыг залилж мөнгө угаасан зэрэг хэргүүд орсон аж. Тодруулбал, ЖАСТ группийн захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэрэг энэ төрлийн хэрэгт багтан шүүхэд шилжжээ.
Харин шүүх өнгөрсөн хугацаанд мөнгө угаах төрлийн хоёр хэрэгт ял оноосон нь Монгол Улсын иргэн гадаад улсын иргэнтэй хамтарч мөнгө угаасан гэх хэрэг багтсан байна.
Дээрх мэдээллийн үеэр албан тушаалтан холбогдсон хохиролгүй хэрэгт яагаад ял оноогоод байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд хариулт өглөө. Тэрбээр “Албан тушаалын хэрэг нь хохирол шаарддаггүй, үйлдлийг нь гэмт хэрэгт тооцдог” гэлээ.
Холбоотой мэдээ