Бразилийн Ерөнхийлөгч Болсонаро коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Бразилийн Ерөнхийлөгч Болсонаро коронавирусийн халдвар авчээ

Бразилийн Ерөнхийлөгч Болсонаро коронавирусийн халдвар авчээ

Бразилийн Ерөнхийлөгч Болсонаро халуурах зэрэг шинж тэмдэг илэрсний улмаас өчигдөр/2020.07.07/ дөрвөн ч удаа коронавирусийн шинжилгээ өгчээ. Тэгтэл гурвынх нь хариу сөрөг, нэг нь эерэг гарчээ. Тэрбээр коронавирусийг жижигхэн ханиад төдий хэмээгээд эдийн засгаа сүйрүүлэхгүйн тулд хөл хорио тогтоохгүй хэмээн ярьдаг ч Бразиль улс өдгөө халдвар авсан болон нас барсан хүний тоогоор АНУ-ын ард буюу хоёрдугаарт жагсаж байна.

Болсонаро өнөөдөр /2020.07.08/ телевизэд ярилцлага өгч байхдаа халуун нь буусан бөгөөд бие нь сайн байгааг ярьжээ. Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт өндөр халуурах, ханиах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд өчигдөр байдал дордсоноор коронавирусийн шинжилгээ дахин өгсөн хэмээв.

Болсонаро өдгөө 65 настай учир эрсдэлт бүлэгт харьяалагдаж буй нэгэн. Тэрбээр Трампын магтсан гидроксихлорокин болон зарим орнуудын эмнэлэг коронавирусийн эсрэг ашиглаж буй гэгдэх антибиотикуудыг ууж байгаа гэдгээ ярьжээ. Гэвч тэдгээр эмийн аль нь ч коронавирусийн эсрэг үр дүнтэй эсэх нь батлагдаагүй байгаа юм.

Одоогоор түүний хавьтагчдыг илрүүлэх, шинжлэх ажил үргэлжилж байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт халдвар авсан хүний тоо 11 сая 949 мянга 280 байгаагаас нас барсан 546 мянга 601, эдгэрсэн 6 сая 849 мянга 545 болсон байна. Харин халдвар авсан хүний тоогоор АНУ тэргүүлж, Бразиль удаалж байгаа билээ. Тухайлбал АНУ-д халдвар авсан 3  сая 97 мянга 84 хүн байгаа бол нас барсан хүний тоо 133 мянга 972-д хүрчээ. Харин Бразильд халдвар авсан 1 сая 674 мянга 655 хүн байгаа бол нас барсан хүний тоо  66 мянга 868 -д хүрчээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж