"Тоёота мотор корпорац": Түрүү бөхөд өгдөг машинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгнө | News.MN

"Тоёота мотор корпорац": Түрүү бөхөд өгдөг машинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгнө

"Тоёота мотор корпорац": Түрүү бөхөд өгдөг машинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгнө

"Тоёота мотор корпорац": Түрүү бөхөд өгдөг машинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгнө

Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил ямар зохион байгуулалтаар ажиллах талаараа “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.

2019 оноос эхлэн олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “ТОЁОТА ЦОМ” гардуулах болсон. Өнгөрсөн жил ногоон гартаам суурьтай, уул, ус, үүлэн хээн дүрслэлтэй, мөнгөн аяга бүхий цомыг гардуулж байсан. “ТОЁОТА ЦОМ” шилжин явахгүй, тухайн жилийнхээ түрүү бөхөд насан туршид хадгалагдан үлддэгээрээ онцлогтой. Тиймээс ч энэ жил Монгол дарханы ур ухаанаас бүтсэн цалин мөнгөн “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ”-ийг түрүү бөхөд гардуулах юм байна. Уг шагнал нь цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн “Дөрвөн хүчтэн” хэмээн нэрлэж ирсэн хангарьд, луу, бар, арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлэгшээж алтан шар нарыг дүрсэлжээ. “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ” гардуулах ёслол долоодугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно.

Энэ жилийн хувьд Дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулахаар болжээ.

Түүнчлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран айрагдсан морьдын унаач хүүхдүүдэд сургалтын зориулалттай аппликэйшнуудыг суулгасан ухаалаг таблетыг бэлэглэнэ. Ингэхдээ даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга гэсэн зургаан насны морьдын айргийн тав болон баян ходоод, нийт 31 хүүхдэд бэлэглэж, оюун ухаан, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши онцолж хэлэв.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлан таниулах ажлуудыг хийж ирсэн. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын баруун, зүүн товчоон дээр аюулгүйн самбар байрлуулах, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Аюулгүй наадъя” уриатай анхааруулга, зөвлөмжүүдийг хүргэж байгаа аж.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Тоёота компани нийслэлийн Эрүүл мэндийн газарт Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдсэн энэ хүнд үед автомашин гардуулах болсонд талархалтай байна. Энэхүү автомашиныг бид нэн шаардлагатай байгаа үйл ажиллагаандаа хэрэглэх болно. Тоёота компанийнхаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

usa 2020-07-08 24.1.163.131

ene uneheer nudee olson shiidver bailaa..gedes duuren baastai tolgoi hooson buduuleg bohchuud gej boon doping boon arhichid.

Avatar

mr 2020-07-08 202.55.191.130

buhuu deedleh ard tumen gedeg chin hotsrogdson zuil shuu, jalga dovnii uzel. buh bol yahav naimaa hiisen heden mahan bie zovlogoo daaj yadsan heden zalit etgeeduud yamar ch sonirhol tatah yumgui hulgaichuud. uzeh neg ni uzeed za barag uyee unguruuj baigaa edee.

Avatar

Зочин 2020-07-08 103.136.254.8

zuv shuu, ter heden naimaachin dopnigchuudad uguud yamarch hereggui

Avatar

ЗОЧИН 2020-07-08 103.9.90.98

Нийгэмд ямар ч үр дүнтэй үйл хийхгүй хэдэн хөлстэй өмхий үнэртүүлсэн гүзээнүүдийг тэтгэж давраасаар бид буруутай. одоо харин өөрчлөх цаг болсон наадам цагаан сарыг болих хэрэгтэй. бөөн үргүй зардал

Avatar

Зочин 2020-07-08 202.21.108.10

👍🏻✌😷

Avatar

Sreenn 2020-07-08 203.91.115.49

Manai terbumtanuud yoponuudaas dor bhdaa yahav dee ug ni hamgiin deediig emch nartaa ugdug yos zuitei bolgooyo bugdeeree manaihaan emch suvilagch nar bol hunii deed bilee

Avatar

бөх 2020-07-08 66.181.161.41

сайн жудаг

Avatar

Зочин 2020-07-08 202.131.247.75

Яг зөв, үнэн зөвөөрөө барилдахгүй мөнгөний хэдэн бөхчүүд одоо болоо ш дээ. Шагнал эзнээ олох нь. Баярлалаа

Avatar

БӨРТЭ 2020-07-08 203.98.77.101

АРГАГҮЙ Л ЯПОН МЕНЕЖМЕНТ ДЭЭ. БӨХЧҮҮДЭД МАШИН, БАЙР ӨГДӨГӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. БАРИЛДААД АВАХ ЁСТОЙ ЦОЛ, БАЙ ШАГНАЛАА АВАХАД ХАНГАЛТТАЙ. ТИЙМ БОЛГОЖ ЧАДВАЛ ТЭР ХОРТОЙ НАЙРААНУУД НЬ УСТАНА. ЕР НЬ ЖИЛЭЭС ЖИЛД ЭНЭ НААДАМ, ЦАГААН САР ЗЭРЭГ БУСАД БАЯРУУДЫГ ЦОМХОН БОЛГОЖ АРХИДАН СОГТУУРДАГ, ХЭТ ҮРЭЛГЭН ХҮМҮҮС ЭДИЙН ЗАСГАА ХЯМГАДАЖ ИРЭХ ЖИЛЭЭС НҮҮРЛЭХ ДЕФОЛТДОО БЭЛДЭЦГЭЭХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭЭН…. НААДАМ ЯАХАВ МОРЬ ДАВХИАД ХЭДЭН БӨХЧҮҮД БАРИЛДАЖ СУР ХАРВААД ШАГАЙ НЯСЛААД ӨНГӨРНӨ. АМЬДРАЛ ХАРИН ҮРГЭЛЖИЛНЭ.

Avatar

Зочин 2020-07-08 202.126.89.95

Поп сэтгэхүйд уриалнаа гэж. Одоо Тоёотагийн борлуулалт нэмэгдэх нь гарцаагүй. Үхэр монголчууд ланд авч уналаа гэж нэгнээ шогшорох нь маргаангүй. Ингээд алалцаад байж дээ, үхрүүд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж