“ЖИ ТАЙМ” сүлжээний хэрэгт холбогдох шүүх хурал дахин хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

“ЖИ ТАЙМ” сүлжээний хэрэгт холбогдох шүүх хурал дахин хойшлов

“ЖИ ТАЙМ” сүлжээний хэрэгт холбогдох шүүх хурал дахин хойшлов

НЭМЭЛТ:

“ЖИ ТАЙМ”-ын гэх тодотголтой Э.Оюунчимэгт холбогдох шүүх хуралдаан товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаж дуусаагүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдоос шүүх хуралдаанд гэрч, шинжээч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт товлов.

Мөн улсын яллагч М.Очбадрахаас гаргасан саналыг үндэслэн шүүгдэгч Э.Оюунчимэгт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээн дээр давхардуулан “Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт” тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


“ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.08/ 09.00 цагт эхэллээ.

Монгол улсын Засгийн газраас цар тахлын үед авах арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн хүрээнд тус шүүхийн тамгын газраас шүүх хуралдааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулан хохирогч нарт шүүх хуралдааны явцыг “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулна.

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны зургадугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Э.Оюунчимэг нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр болсон.

Улмаар шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

“Жи тайм корпорейшн” ХХК нь 11 мянга 398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгаа ажээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж