Орчин үеийн сүү бэлтгэн нийлүүлэлтийн анхны жишиг хоршоо байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Орчин үеийн сүү бэлтгэн нийлүүлэлтийн анхны жишиг хоршоо байгуулагдлаа

Орчин үеийн сүү бэлтгэн нийлүүлэлтийн анхны жишиг хоршоо байгуулагдлаа

Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдтэйгээ хамтарсан орчин үеийн сүү бэлтгэн нийлүүлэлтийн анхны жишиг хоршоог “Ар Гүнт Марцад” нэртэйгээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэн, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. “Ар Гүнт Марцад” жишиг хоршооны үйл ажиллагаа тогтворжсоноор сүү бэлтгэлийн систем төдийгүй, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хөгжил дараагийн шинэ дэвшилтэт шатанд гарах ач холбогдолтой юм.

Тус хоршоонд одоогоор 13 фермер нэгдээд байгаа бөгөөд байгуулагдсан даруйдаа хоршооныхоо нэр дээр тэжээл тариалах 30 га газрыг дүүргээсээ амжилттай шийдүүлэн авч чадсан нь бэлтгэн нийлүүлэгчид хоршооны хэлбэрт шилжсэнээр олон олон боломжууд нээгдэж буйг харуулсан үйл явдал байв.

Нээлтийн үеэр НҮБ-ын ХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа тус хоршоог олон улсын жишиг хоршоо болгоход онцгой анхаарч ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ хоршооны гишүүдийг чадавхжуулах үүднээс олон улсын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах боломжтой гэв.

“Сүү” ХК-ийн хэрэгжүүлж буй энэхүү төслийн зорилго нь Улаанбаатар хотын ойролцоох 1000 гаруй малчид фермерүүдийг нэгтгэн 60 гаруй хоршооны зохион байгуулалтад оруулахыг зорьж байна.

Сүү бэлтгэн нийлүүлэгчид хоршооны зохион байгуулалтад орсноор:

  • Сүү боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх сүүний чанар сайжрах, улмаар чанарт суурилсан үнийн бодлогын хэрэгжилтийг далайцтай болгох,
  • Фермүүдэд ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлэх,
  • Тоног төхөөрөмж сайжрах,
  • Эрчимжсэн МАА-н тоо нэмэгдэж, урт хугацаандаа сүү бэлтгэлийн улирлын хамаарал багасах,
  • Төрийн байгууллагад албан ёсоор дуу хоолойгоо өргөн, асуудлаа шийдвэрлүүлэх,
  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авах, мөн олон улсын байгууллагуудаас тусламж авах боломжоор хангагдах,
  • Малчид үүрэг хариуцлага бүхий хуулийн этгээд болсноор хамтын хөдөлмөрийн нэгдсэн зохион байгуулалтад орж үйл ажиллагаа сайжрах гэх зэрэг олон давуу талтай юм.

Улаанбаатар хотын томоохон 6 сүүний үйлдвэрт бэлтгэн нийлүүлэгчдээс хүлээн авсан шингэн сүүний хэмжээ нь 2018 онд 36,3 сая литр байсан бол 2019 онд 49,2 сая литр бөгөөд энэ хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна. “Сүү” ХК-ийн хувьд 2019 онд 20,2 сая литр сүү малчдаас хүлээн авч үйлдвэрлэлээ явуулсан ба 2012-2019 онуудад нийт 87,4 тэрбум төгрөгийн 119,5 сая литр сүү малчид, фермерүүдээсээ татан аваад байна.

“Сүү” ХК компанийнхаа 19,92%-тай тэнцэх хэмжээний, 218 төгрөгийн нэгжийн үнэлгээтэй, 85,5 сая ширхэг энгийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргаж буй бөгөөд татан төвлөрүүлэх 18,8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үйлдвэрийн сүү хүлээн авах хэсгийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх юм байна. Энэхүү хөрөнгө оруулалт шийдэгдсэнээр малчид, фермерүүдээс хүлээн авах сүүний хэмжээ мөн 2 дахин нэмэгдэх юм. Иймд сүү боловсруулах үйлдвэрлэлийн чанар, стандартыг хангасан чанартай сүү нийлүүлэхэд малчид фермерүүд хоршооны зохион байгуулалтад орж ажиллах нь аль аль талдаа санхүүгийн өндөр үр өгөөжтэй юм.

“Сүү” ХК-ийн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэт цаасны “Нэйшнл Секюритис ҮЦК”-ийн 77067070, 77097070 дугаарт холбогдон авах боломжтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж