Аадар бороо орсон даруйд Улаанбаатар хот усанд автаж, зарим авто зам “урссан”. Энэ асуудлыг өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс/НОК/-ын хуралдаанаар хэлэлцэх үед Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан төсвийн хөрөнгө үнэгүйдэхэд хүргэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох чиглэл өглөө.
Жишээ татвал, Дэнжийн мянгад барьсан үерээс хамгаалах далан нь стандартын шаардлага хангахгүйгээр баригдсан аж. Хана шиг баригдсан далан нь ойр тойрноо үерээс хамгаалж чаддаггүй.
Даланг барихын тулд эхлээд захиалагч захиалга өгч, компани зургийг нь хийнэ. Зургийн дагуу үерийн далан баригдана. Чанарын шаардлага хангасан эсэхийг комисс хянаж, хүлээн авах эсэхээ шийдвэрлэдэг. Гэтэл стандартын шаардлага хангахгүй даланг хүлээгээд авчихсан байдаг аж. Тиймээс энэ асуудлыг хариуцаж ажилласан албан тушаалтнууд хариуцлага хүлээх болж байна.
Мөн үерийн даланг хааж иргэн, аж ахуй нэгж барилга барьдаг нь эргээд хотоороо усанд автах аюул дагуулдаг болжээ. Иймээс барилга барих зөвшөөрөл олгосон даргад ч хариуцлага ногдуулах нь.
Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Төсвийн хөрөнгөөр хийсэн бүх хөрөнгөө хайрлаж хамгаалахын тулд ажиллана. Тэгэх гэж татварын хөрөнгөөс та бид цалин аваад сууж байгаа. Эвдэрснийг цаг алдалгүй засах ёстой. Авто замын газрынхан, Усны барилга байгууламжийн газар энэ ажил руугаа хамт явж ажилла.
Даланг эвдлээд байгаа газрын алба, дүүргийн удирдлагуудад үүрэг өгч байна. Далан суваг хааж буугаад байгаа, инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ганц иргэн барилгын хогоо даланг дүүргэн буулгаснаас Нарны зам бүхэлдээ усанд автсан.
Инженерийн суваг 1970, 1980-аад оныхоор байгаа нь хоцрогдсон, шинэ төвшинд аваачих ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар яагаад ийм зургийг батлаад явуулаад байдаг юм бэ. Алдаатай юм хийж болохгүй. Улаанбаатар хотод өчигдөр бороо ороход Гэсэр сүм рүү Тасганы овоон дээрээс ус буусан, далан нь хаачив. Энэ бүх зүйлийг Нийслэлийн Авто замын газар нэгбүрчлэн гаргаж, хариуцлага тооцох хүмүүсийн нэрсийг гарга” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Uugan.od 2020-07-07 64.119.17.22
Haa haana hariutslaga tootsood surchihval jaal tsetsereh bh da turiin hund suryal avilga
зочин 2020-07-07 203.91.115.49
Нарны зам (япончуудын барьсан ) шиг зам ганцыг барьчихаач, борооны усанд зам нь урсаж байдаг зам 21 зуунд бариад тэрийг нь эрхэмсэг тэнэг дарга нэртэй хулгайч нар нь хүлээгээд авчихсан байдаг үнэхээр мал шиг дарга нэртэй авлигачин хулгайч нар юм аааааааа
Зочин 2020-07-07 49.0.141.65
Тэр даланд хог дүүрсэн байвал цэвэрлэ гэж чамайг тэжээж байгаа шүү. Өнгөрсөн хойно нь битгий сүржигнээд бай. Хувхай авилгачид минь зайлаад төрийн нуруу, түмэн олны сэтгэлийг амраагаад аль.
Зочин 2020-07-07 202.131.225.91
nuguuduul n ene batsaand dotroo dund huruu haruulaad l suuj bgaa bhdaa. turiin albanii dund shatnii avilgal hund surtal diildehee ungursiin bilee
Шунал 2020-07-07 202.9.47.26
татвар төлөгчдийн мөнгөөр бүтээн байгуулалт нэрээр хулгай луйвар хийдэг сүлжээ, бүлэглэл хотод үүрлээд удаж байна. захирагчийн ажлын алба гэж бараг байснаасаа байхгүй нь дээр газар байдаг. гантөмөрийг нэн даруй зайлууул.
БАТБАЯСГАЛАНД 2020-07-07 103.206.195.230
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА ГЭЖ НЭГ ЭРГҮҮ ТЭНЭГ МАНГАР ЮМАА ЗАЙЛУУЛААЧ ЮУНДАА ХААЦАЙЛААД БАЙГААН ХАМГИЙН ТҮРҮҮН ХАЛАХ ШАЛГУУЛЖ ШОРОНД ХИЙХ ЁСТОЙ НӨХӨР ЧИНЬ ШҮҮ
Ах чинь 2020-07-07 66.181.181.32
Захирагч болохын тулд, төмөр нүүрээ гаргаад,шийтгэлээ сайн оноох хэрэгтэй.
Зочин 2020-07-07 182.160.37.52
ажлын эрч хүчээ сулруулахгүй сайн ажиллах хэрэгтэй ажлын амжилт хүсье
Od 2020-07-07 182.160.33.87
Ene ercheeree ajillaj amjiltand hurehiig husen erooe! Tsaaduul chini eldev ynzaar shantaajilj medene shuu medeheer barahgui tegene ! Tuushtai ajillaarai. Dahin Ajiliin amjilt !
Зочин 2020-07-07 202.9.46.168
Хоосон сүр л биш байгаасай. Дарга хүн шиг сайхан дуугарч байна. Үнэхээр хариуцлага тооцоосой. Миеэгийн хүүг энэ тэр бас бус хүнээс ял асуудаггүй юм байхдаа.
vnen ajilgui hvmvvs yumaa. 2020-07-07 64.119.26.242
odoo naaduulaa ajild ni oruuljee.gants boroo orohod l ingej bgaa yum chin odorjin orbol hot bvr balarah ni ee..yugaa hiij baidag hvmvvs be dee.tsalin mongoo abdag l biz dee..
Зочин 2020-07-07 202.21.113.238
sersen bolgooo
УЛААНГОМ 2020-07-07 192.82.71.239
БАТБАЯСГАЛАНГ ДАРГА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХОТОД ХАР БАГААСАА АЖИЛЛАСАН ХОТЫН АСУУДЛЫГ МЭДНЭ.ШУДРАГА ХҮН
ZOCHIN 2020-07-07 1.159.129.223
unenshdee. alivaa ajliin ur dun n mongol huniihee l tuluu bh n zarchim bizdee
Зочин 2020-07-07 192.82.71.239
АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ, ХҮЛЭЭН АВАХ ЭНЭ ТЭР ЧИНЬ ЕРДӨӨ ХАМТАРЧ ХУУРЧ ЗАЛИЛЛАН МӨНГӨ ИДДЭГ ЛУЙВАР БОЛЧИХСОН ШҮҮ ДЭЭ. БҮХ ШАТАНД.БҮХ САЛБАРТ
иргэн 2020-07-07 182.160.1.96
Энэ залуу чинь шударга зоригтойгоор ажиллаж магадгуй нь. Даланг хуудуутай барьсан болон дураараа дургиж дуртай газраа хашаа байшин барьдаг бариулдаг хурган дарга нарт хариуцлага тооцож хяналт тавьж ажиллах хэрэгтэй.
Зочин 2020-07-07 150.129.142.157
Injeneriin baiguulamjiin heltsiin darga , mergejiltnuud gej baahan avilgachinguudaa zailuulaarai !!!!
Shy 2020-07-07 202.126.88.128
Захирагчийн алба НЗДТГаар дүүрэн аяга хоол олж идэх гэсэн унхиагүй алба хаагчид байдын билээ тэд нараа ажлыг нь хийлгэ эхлээд
Ах 2020-07-07 202.126.88.128
Ккккк ТӨР өөрөө шалгаж чадахгүй унхиагүй ажилтнуудаа эхлээд зайлуулчих…
Зочин 2020-07-07 202.55.188.90
ашгүй дээ.жорлонгийн усаа туулаад бай туулаад бай.Танай хотын дарга УИХулгайч болсон шүү дээ.попроод бай идээд бай.
Иргэн 2020-07-07 202.21.104.2
Гудамжаар дүүрэн жорлон урсаад байна ш дээ,
Зочин 2020-07-07 66.181.178.23
Чанаргүй зам барьж ирсэн, ус зайлуулах шугам, хоолойгүй зам барьдаг, хамгийн сүүлд гэхэд төв талбайн өмнөх усан оргилуурын газар доорхи хоолойг буруу хийснээс хотын төвийг усанд автуулсаны хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна.
иргэн 2020-07-07 202.131.227.82
Шинээр Зам тавихдаа Улиастайн уулзвараас Туулын гүүр хүртэлх замыг янзлахдаа уерийн далан сэтэлж шороон зам гаргаснаа янзлаарай. Улиастай, Гацуурт руу эргэлт хийхийн тулд хуучин эргэж ордог байсан урсгалыг нь буцаагаад нээх хэрэгтэй байнаа..
Зочин 2020-07-07 178.128.104.221
Талбайн урд талын усан оргилуур чинь ус зайлуулах хоолойг таслаад татсан байсан биз дээ хариуцлагыг нь хэн хүлээх вэ
hh 2020-07-07 66.181.168.8
хариуцлага тооц