Б.Ариун-Эрдэнэ жүдогийн VI дан бүс хүртлээ | News.MN

Б.Ариун-Эрдэнэ жүдогийн VI дан бүс хүртлээ

Б.Ариун-Эрдэнэ жүдогийн VI дан бүс хүртлээ

Б.Ариун-Эрдэнэ жүдогийн VI дан бүс хүртлээ

Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Батбаярын Ариун-Эрдэнэд өнгөрөгч долдугаар сарын 5-ны өдөр жүдо бөхийн зургадугаар дан бүсийг гардуулан өглөө. Түүнд энэхүү бүсийг Монголын жүдо академийг үндэслэгч, жүдо бөхийн долдугаар дантай, жүдо бөхийн мастеруудын дэлхийн аварга ОУХМ Д.Батсайхан зүүж өгсөн бол өргөмжлөлийг Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ шүүгч нарын зөвлөлийн гишүүн, Монголын жүдо академийн удирдах зөвлөлийн дарга М.Бөхбат  гардуулжээ.

Уг арга хэмжээнд Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Баттулга, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Энхсайхан, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Гэрэлт-Од, Сидней-2000, Афин-2004 зуны олимпийн наадамд оролцсон, Азийн наадмын мөнгө, жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурван хүрэл медальт, Монгол Улсын найман удаагийн аварга, ОУХМ Ц.Очирбат, жүдо бөхийн азийн аваргын мөнгөн медальт Монголын Тулааны Урлаг, Тулалдааны Спортын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Г.Дашдаваа нарын эрхмүүд оролцсон аж.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат ОУХМ Б.Ариун-Эрдэнэ нь жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын найман удаагийн аварга, жүдо бөхийн үнэмлэхүй жингийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, "Чингис хаан" дэлхийн цомын мөнгө, зүүн Азийн наадмын хүрэл, зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошоо мөнгөн медальтай, 2003-2013 онуудын хооронд жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн гишүүн байжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-07 43.242.243.175

Жүдогийн дан, бүс энэ тэр чинь албан тушаалаар авдаг эд байсан юм уу, чаддагт нь өгдөг юм л боддог байлаа

Avatar

Irgen 2020-07-07 202.126.89.49

Ene bohchin chin tegeed Bulganii AN-n darga, Jenco ahiigaa dagaal MAN-iin uyed ajil avaal, G ahtaigaa niilj hun shorond hiigeel yvaa zaluu daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж