Хөл хорио суларч оросууд амралтын зээл авч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

Хөл хорио суларч оросууд амралтын зээл авч эхэлжээ

Хөл хорио суларч оросууд амралтын зээл авч эхэлжээ

Covid-19 вирусийн хөл хорионы дэглэм суларснаас хойш оросууд зуны амралтдаа бэлдэж эхэлжээ. Зуны амралтаараа аялах зорилгоор бичил зээл авах нь нэмэгдсэн болохыг санхүүгийн “Юником24” мэдээллээ.

“Сүүлийн өдрүүдэд бичил зээлийн хэрэгцээ ихэсч байна. Зургадугаар сарын 15-29-ний хооронд аялал жуулчлалын зорилготой зээлийн хүсэлт 2,5 хувь нэмэгдлээ. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад эрэлт бага байна. Өнгөрсөн жилийн мөн үед ийм зээлийн хэрэгцээ 6 хувь нэмэгдэж байсан” хэмээн "Юником 24" компанийн мэдээнд дурджээ.

Зээлийн дундаж нь 20-30 мянган рубль байгаа ажээ. Зээлийн хэрэгцээ Москва болон Санкт-Петербург хот, Москва мужид өндөр байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж