Уран гулгагч Загитова өнгөрсөн жил сая долларын орлоготой байжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

Уран гулгагч Загитова өнгөрсөн жил сая долларын орлоготой байжээ

Уран гулгагч Загитова өнгөрсөн жил сая долларын орлоготой байжээ

Олимпийн аварга, Оросын уран гулгагч Алина Загитова өнгөрсөн 2019 онд 1,1 сая ам.доллар олсон хэмээн Forbes мэдээллээ.

Энэ жил 18 настай уран гулгагч Загитова өнгөрсөн 2019 онд Францын Гран-прид хоёрдугаар, Японы Гран-прид гуравдугаар байр, олон улсын тэмцээнд зургадугаар байр эзэлсэн бөгөөд эдгээр байрны шагнал нь 25 мянган ам.доллар болох ажээ. Мөн Загитова нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит цалин авдаг бөгөөд энэ нь ойролцоогоор 52 мянган ам.доллар болж байгаа юм.

Үүнээс гадна олимпийн аварга уран гулгалтын янз бүрийн шоунд уригдаж оролцдог нь орлогын бас нэг эх үүсвэр юм. 2019 оны тухайд Загитова Татьяна Навкагийн зохион байгуулдаг шоуны "Спящая красавица. Легенда двух королевств" тоглолтод гол дүрд тоглосон. Энэ шоуны 22 тоглолтын нийт орлого нь 8,06 сая рубль болсон байна. Мөн Европ, Азийн орнуудад зохиогдсон шоунд хэд хэдэн удаа оролцжээ. Зөвхөн Японд зохиогдсон шоунаас Загитова гаралт болгон дээрээ 10 мянган ам.доллар авчээ. 2019-2020 оны өвлийн турш Загитова нийтдээ 20 ба түүнээс дээш шоунд оролцож, хамгийн эрэлттэй уран гулгагчийн нэг болжээ.

Спортын үйл ажиллагаанаас гадна зар сурталчилгааны орлого нь чамгүй олжээ. Спортын барааны Puma, Японы гоо сайхны Shiseido, матрас үйлдвэрлэгч Airweave компаниудтай зар сурталчилгааны гэрээтэй ажиллажээ. Зар сурталчилгааны гэрээний дүн ил болоогүй ч Forbes-ийн олж мэдсэнээр Загитова зар сурталчилгааны нэг гэрээ багадаа 100 мянга, дээд тал нь 200 мянган ам.долларын үнэтэй гэжээ. Байнгын гэрээгүй боловч алдартай компаниудын сурталчилгааны акцуудад Загитова мөн оролцдог.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж