Гэрээсээ өндөр цалинтай ажиллах ямар мэргэжил байна вэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

Гэрээсээ өндөр цалинтай ажиллах ямар мэргэжил байна вэ?

Гэрээсээ өндөр цалинтай ажиллах ямар мэргэжил байна вэ?

Цар тахлын улмаас дэлхийн олон улс оронд хүмүүс гэрээсээ ажиллаж байна. Гэрээсээ ажиллангаа өндөр цалин авч болох ямар мэргэжил байгаа талаар Оросын Работа.ру судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар нягтлан бодогчид гэрээсээ ажиллаад өндөр цалин буюу сардаа 250 мянган рубль авах боломжтой гэжээ.

Гэхдээ нягтлан болгон биш дундаас дээш зэрэглэлийн ерөнхий нябо нар гэдгийг Работа.ру онцолсон байна.

Нябогийн дараа хөл хорионы үед орлогоо алдахгүй байх боломжтой өөр нэг мэргэжил нь орчуулагч ажээ. Сардаа ердийн ажлын өдөр шиг ажиллахаар орчуулгын захиалгатай үед орчуулагчид 150-200 мянган рублийн орлого олж байна.

Мөн борлуулалтын менежерүүд орлогоо тасалдуулахгүйгээр гэрээсээ ажиллаж болохыг судалгаа харуулсан байна. Борлуулагчид онлайн захиалгаар дамжуулан сардаа 100 мянга хүртэл орлоготой ажиллах болох ажээ. Мэдээж дор хаяж гурван жилийн ажлын туршлагатай борлуулагч ийм байж чадна. 100-120 мянган рублийн орлогыг мөн Яндекс.Директ, Google AdWords зэрэг систем дээр зар сурталчилгааны текст бичдэг хүмүүс, бас Google Analytics, Яндекс.Метрика зэрэг систем дээр анализ хийдэг мэргэжилтнүүд орлогоо алдахгүй боломжтой ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж