Санитолын бизнес эхлүүлсэн хос 37.5 сая доллар олжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Санитолын бизнес эхлүүлсэн хос 37.5 сая доллар олжээ

Санитолын бизнес эхлүүлсэн хос 37.5 сая доллар олжээ

Их Британийн нэгэн хос 12 долоо хоногийн өмнө буюу анх Их Британид коронавирус илэрч эхлэхэд гар ариутгагчийн бизнес эхлүүлжээ. Тэд өдгөө нийт 30 сая паунд олсон хэмээн мэдэгдсэн байна.

Тэрхүү хосыг Эндрью Монтаг, Рэйчел Монтаг гэх бөгөөд ClearWater Hygiene хэмээх бренд үүсгэн гар ариутгагч үйлдвэрлэн тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, сувилагчдад хандивлахын хажуугаар иргэдэд хямд үнээр борлуулж эхэлсэн аж.

Удалгүй тэд хэд хэдэн фирмтэй гэрээ байгуулж, гар ариутгагч тогтмол нийлүүлэх болжээ. Өдгөө тэдний гар ариутгагчийг Абердиншир мужийн Баншори хотод үйлдвэрлэж, Ланкаширийн Престон хотод савладаг болсон бөгөөд долоо хоногт 900 мянган литр бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай гэнэ.

Гар ариутгагч нь 80 хувийн этилийн спирт агуулдаг нь эмнэлэг, асрамжийн газар болон бусад олон нийтийн газруудад хэрэглэхэд нэн тохиромжтой аж. ClearWater хэд хэдэн байгууллагатай гэрээ байгуулсан бөгөөд тэдний дунд олон жилийн гэрээ ч бий гэнэ. Тус компани өдгөө 12 хүнийг бүтэн цагийн ажлын байраар хангасан ба цаашдаа удирдлагын албан тушаалд найман хүн ажиллуулахаар гэрээ байгуулж буй гэнэ.

Эх сурвалж: YAHOONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж