Л.Жэймс: Надад 5 доллар зээлээч

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Л.Жэймс: Надад 5 доллар зээлээч

Л.Жэймс: Надад 5 доллар зээлээч

Дэлхийн сагсан бөмбөгийн спортын шилдгүүдийн нэг Лос Анжелес Лэйкерс багийн тоглогч Леброн Жэймс саяхан багтайгаа 10 жилийн 503 сая ам.долларын гэрээ үзэглэсэн Патрик Махомесыг ёжилжээ.

Леброн Жэймс түүнд хандан “Баяр хүргэе, дүү минь. Надад таван ам.доллар зээлээч” өөрийн инстаграм хуудсандаа бичжээ.

2017 оны Хойд Америкийн үндэсний хөлбөмбөгийн лиг буюу NFL-ийн драфтын аравдахь сонголтоор Канзас Сити Чифс багт сонгогдож байсан Патрик Махомес 2018 онд NFL-ийн “Улирлын үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг хүртэж улмаар багтайгаа хамт 2019-2020 оны лигийн аваргын төлөөх 54 дэх удаагийн Супер боулын тоглолтонд Сан Франциско 79ers багийг 31-20 гэсэн харьцаатай хожиж түрүүлсэн.

Патрик Махомесийн эрин үед Канзас Сити Чифс баг 1970 оноос хойшхи анхны Супер боулоо хүртсэн.

Сагсан бөмбөгийн домогт тоглогчид болох Майкл Жордан болон Коби Брайант нар тамирчны замналдаа нийлээд 417 сая ам.долларын гэрээ үзэглэж байсан бол өдгөө 24 настай Патрик Махомес ирэх 2031 он хүртэл 503 сая ам.долларын гэрээ үзэглэлээ.

Харин Леброн Жэймсийн хувьд 2022 он гэхэд тамирчны замналдаа 387 сая ам.долларын цалин авсан байх аж. Тэрбээр өнгөрсөн 2018 онд Лос Анжелес Лэйкерс багтай 153.5 сая ам.долларын дөрвөн жилийн гэрээ үзэглэсэн билээ. Алдарт Форбс сэтгүүлийн 2018 онд гаргасан судалгаагаар Леброн Жэймсийн нийт хөрөнгө 450 сая ам.долларт хүрч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж