АНУ онлайнаар хичээл заах сургуулиудын гадаад оюутнуудыг гаргана

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

АНУ онлайнаар хичээл заах сургуулиудын гадаад оюутнуудыг гаргана

АНУ онлайнаар хичээл заах сургуулиудын гадаад оюутнуудыг гаргана

АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба /ICE/ энэ намраас буюу 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн хичээлээ онлайнаар заах сургуулиудын гадаад оюутнуудыг улсаасаа гаргахаар болсон тухай өчигдөр /2020.07.06/мэдэгджээ.

Ийнхүү тухайн гадаад иргэний суралцдаг сургууль нь энэ намраас хичээлээ онлайнаар зааж эхэлбэл тухайн оюутны виз эзэмшигч гадаадын иргэдийг АНУ-д оршин суухыг зөвшөөрлийг цуцлах юм байна.

Ийм байдалд орсон оюутнууд өөр улс дахь салбар сургууль руу шилжих, эсвэл АНУ-аас сайн дураар явах ёстой болох ба ингэхгүй бол албадан гаргах арга хэмжээ авах ажээ. Дээрх журам нь F-1, M-1 төрлийн виз эзэмшигчдэд үйлчлэх бөгөөд АНУ-ын төрийн департмент өнгөрсөн онд 388,839 ширхэг F виз, 9,518 ширхэг M виз гаргаж байжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж