Жорж Флойдыг баривчилсан гурван цагдаа ялаас мултарчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Жорж Флойдыг баривчилсан гурван цагдаа ялаас мултарчээ

Жорж Флойдыг баривчилсан гурван цагдаа ялаас мултарчээ

Жорж Флойдын баривчилгаанд оролцсон цагдаа нарын нэг нь долдугаар сарын 4-нд 750 мянган ам.долларын барьцаа төлөн шоронгоос суллагджээ. Ийнхүү тэрбээр хэрэгт холбогдсон дөрвөн цагдаагийн ялаас мултарсан гурав дахь нь боллоо.

Хеннепиний шүүхийн тайлангаас харахад 34 настай Тоу Тао долдугаар сарын 4-ний өглөө барьцаа төлсөн аж. Харин хэрэгт холбогдсон Томас Лейн болон Александер Күйнг нар өнгөрсөн сард мөн ижил 750 мянган ам.долларын барьцаа төлж шоронгоос суллагдсан.

Дээрх гурван цагдаа бүгд ижил буюу аллагад тусалсан, дэмжсэн хэргээр буруутгагдсан юм. Харин Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөсөөр амийг нь хөнөөсөн цагдаа Дерек Шовин одоо болтол торны цаана сууж байгаа бөгөөд 1 сая ам.долларын барьцаа төлөөгүй байгаа аж.

Эх сурвалж: CBSNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж