Н.Цогт: УИХ-аар дэмжсэн гэрээг биелүүлсэн хүмүүсийг буруутгаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Н.Цогт: УИХ-аар дэмжсэн гэрээг биелүүлсэн хүмүүсийг буруутгаж болохгүй

Н.Цогт: УИХ-аар дэмжсэн гэрээг биелүүлсэн хүмүүсийг буруутгаж болохгүй

Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулж Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал өнөөдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хуралдаанаас өчигдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарласан бол С.Баярцогт, Б.Бямбасайханыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Шүүх хурлын үйл явцын талаар Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогтоос тодрууллаа.


-Шүүх хуралдааны процессын  талаар мэдээлэл өгөхгүй юу. Шүүгч нар хэт нэг талыг барьж, яллахыг илүүд үзэж байна гэдэг зүйл яригдаад байгаа?

-Шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өглөө 09.30 цагт эхэлсэн. Хуульд заасан журмын дагуу шүүгдэгч нар маань ялын дүгнэлтэд саналаа хэлсэн. Прокурорын ялын дүгнэлт дээр гомдолтой, тайлбар нэлээн хэлсэн, асуулт ч асуусан. Манай үйлчлүүлэгч Б.Бямбасайханы зүгээс анхнаасаа төрийн албан хаагч байгаагүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-т төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглана гэж байгаа. Б.Бямбасайхан маань төрийн албан хаагч биш байж, албан тушаалаа урвуулан ашиглах боломжгүй.

Хоёрдугаарт, Б.Бямбасайханд Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газар олгосон. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн нь Ч.Сайханбилэг гэж хүн байсан. Ч.Сайханбилэг одоо Монголд байхгүй байна. Ч.Сайханбилэг гэж хүнийг байхгүй байхад тэр хүний захирамжаар гарын үсэг зурсан хүнийг буруутгаж, яллаж болохгүй. Нэг талаасаа Засгийн газраар хэлэлцээд УИХ-аар дэмжсэн  түүнийг нь биелүүлсэн хүмүүсийг  буруутгаж болохгүй.

Гурав дахь асуудал бол Ч.Сайханбилэг гэдэг хүн тайлбараа өгөх ёстой. Улс орныхоо төлөө шийдвэр гаргаад гэрээг хийсэн гэж өөрөө тайлбарласан.  Тэр хүнийг байхгүй үед хамжигч гэж хэлээд хүн авчраад буруутгаж болохгүй. Зарим нэг өмгөөлөгч шүүмжлэлтэй хандсан, тэр их зөв. Хүнийг байхгүй байхад хамжигч гэж хүн авчраад буруутгаж болохгүй.

Цаашдаа бол шүүх хурлыг Ч.Сайханбилэг гэдэг хүнгүйгээр явуулах нь буруу үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа. Хэргийг тусгаарлах саналыг тавина. Анхан шатны шүүх дээр шударга зөв шийдвэр гарах болов уу гэж хүлээж байна. Бидний хүсэн хүлээсэн шийдвэр гарвал давж заалдахгүй.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж