АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр/2020.07.06/ орой БНХАУ-ын ТикТок тэргүүтэй нийгмийн цахим сүлжээний платформуудыг хориглох талаар нарийн судалгаа хийж байгаа талаараа мэдэгджээ.
Тэрбээр “Би Ерөнхийлөгчийн урдуур орж шийдвэр гаргамааргүй байгаа ч энэ бол бидний хийх ёстой зүйл” хэмээн ярьжээ.
АНУ-ын хууль тогтоогчид ТикТок платформыг хэрэглэгчдийн мэдээллийг буруугаар ашигладаг бөгөөд тагнуулын үйл ажиллагаанд оролцдог байж болзошгүй хэмээн сэжиглэж буй аж. Учир нь БНХАУ-ын хуулинд дотоодын байгууллагууд эрх баригч коммунист намын удирдлага доор тагнуулын албыг дэмжиж, хамтран ажиллах үүрэгтэй хэмээн заасан байдаг аж.
ТикТок нь Хятадын ByteDance фирмийн бүтээл хэдий ч хятадад ашиглах хориотой, олон улсад чиглэсэн платформ юм байна. Өмнө нь Энэтхэг мөн адил ТикТок болон өөр 58 хятад платформыг иргэддээ хориглосон билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ