УЗ: Сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

УЗ: Сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

УЗ: Сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүхийн танхимын сайд нар эхнээсээ тодорч эхэлж байна. Тодруулбал, Удирдах зөвлөлд,

  • Шадар сайд Я.Содбаатар
  • ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
  • Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн
  • Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан
  • Соёлын сайдаар С.Чулуун
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл
  • Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар
  • Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
  • Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа  нарын нэрс орж иржээ.

Удирдах зөвлөлийн хурал дууссан бөгөөд сайдад нэр дэвшигчдийг бүгдийг нь дэмжсэн байна. Тиймээс одоо Ерөнхийлөгчтэй санал солилцож, маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.


МАН-ЫН УЗ ХУРАЛДАЖ САЙДУУДАА ХЭЛЭЛЦЭНЭ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр /2020.07.07/ 15.00 цагт зарлажээ. Уг хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцэх юм байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсан. Тиймээс Засгийн газрын тэргүүн хэнийг сайдад нэр дэвшүүлж, яамдыг удирдуулах боломжтой талаар Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ ярилцахаар төлөвлөсөн бололтой.

Монгол Улсын Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллах юм. Тодруулбал, 14 яамтай ажиллана гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
86
ТэнэглэлТэнэглэл
35
ЗөвЗөв
10
ХахаХаха
8
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж