Монгол Улс ХАБГБ-ын урилгад нааштай хандаж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Монгол Улс ХАБГБ-ын урилгад нааштай хандаж байна

Монгол Улс ХАБГБ-ын урилгад нааштай хандаж байна

Монгол Улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад / ХАБГБ / элсч магадгүй талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудлыг хариуцсан нэгдүгээр газрын дарга Георгий Зиновьев өчигдөр /2020.07.06/ энэ талаар болон зарим олон улсын хамтын нийгэмлэгүүдийн хэтийн төлөвийн талаар ярьсан байна.

Тэрбээр “Юун түрүүнд Монгол Улсыг ХАБГБ-д элсэн орохыг урьсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэхүү урилгад Монгол Улсын эрх баригчид нааштайгаар хандаж байгаа ба энэ нь ОХУ-ын ашиг сонирхолд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Энэтхэг, Пакистан улсууд ШХАБ-д элссэний дараа Улаанбаатар ч мөн ШХАБ-д элсэх сонирхол нь нэмэгдсэн. Мөн Евразийн эдийн засгийн комиссоос Монгол Улстай хэлэлцээ хийх үйл явцыг эхлүүлсэн” хэмээн ярьжээ.

ХАБГБ-ын бүрэлдэхүүнд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ болон Тажикстан улс багтдаг юм.

Өмнөх өдөр нь Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас Евразийн эдийн засгийн комисс болон Улаанбаатар хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээр байгуулах боломжийн талаархи хоёр дахь зөвлөлдөх хэлэлцээ болсныг мэдээлсэн бөгөөд уг хэлэлцээнд Худалдааны бодлогын газрын захирал Антон Кудасов оролцсоныг онцолсон байна.

Эх сурвалж: Eurasia.expert, En.topwar.ru

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж