Хилийн маргаантай бүсээс Энэтхэг, БНХАУ аль аль нь цэргээ татлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Хилийн маргаантай бүсээс Энэтхэг, БНХАУ аль аль нь цэргээ татлаа

Хилийн маргаантай бүсээс Энэтхэг, БНХАУ аль аль нь цэргээ татлаа

Энэтхэг, БНХАУ аль аль нь өнгөрсөн зургадугаар сард цуст мөргөлдөөн болсон Гималайн хилийн маргаантай бүсээс цэргүүдээ татжээ. Үүнээс өмнө хоёр талын ахлах албан тушаалтнууд хэд хэдэн тохиролцоонд хүрсэн хэмээн мэдэгдэж байсан билээ.

Хятад цэргүүд Галван хөндийгөөс майхан болон бусад байгууламжуудаа нүүлгэсэн бол Энэтхэгийн тал ч ялгаагүй бүх цэргээ татаж, цэрэггүй бүс байгуулсан талаар албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ.

Энэтхэгийн талаас мэдээлж буйгаар уг шийдвэрийг хоёр талын цэргийн дээд албан тушаалтнууд хуралдсаны үндсэн дээр гаргасан аж. Тухайлбал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Дувалтай утсаар ярьж нөхцөл байдлын тухай хэлэлцжээ. Улмаар тэд маргаантай бүсээс цэргээ татаж, аль болох түргэн хугацаанд цэрэггүй бүс байгуулахаар тохиролцсон байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж