“COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийн бие сайн байна

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

“COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийн бие сайн байна

“COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийн бие сайн байна

ОХУ-д коронавирусийн эсрэг вакцины туршилтад сайн дурын хүмүүсийг хамруулснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрчээ. Эмнэлгийн ажиглалт хяналтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүйг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Гамалей микробиологи, эпидиомологи судлалын үндэсний төвийн хамтарсан бүлэг сайн дурын хүмүүсийг коронавирусийн эсрэг вакцины туршилтад хамруулсан байна.

Туршилтын вакцины тунг тарьснаас 14 хоногийн дараа сайн дурын хүмүүсээс цусны шинжилгээ авч, дархлаа нь ямар хариу үйлчлэл үзүүлж байгааг судалжээ. Тэдгээр хүмүүс 21 хоногийн дараа вакцины хоёр дахь тунг тарьж турших ёстой аж.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж