Япон: БНХАУ-ын хөлөг онгоцнууд хил зөрчих нь хэрээс хэтэрлээ | News.MN

Япон: БНХАУ-ын хөлөг онгоцнууд хил зөрчих нь хэрээс хэтэрлээ

Япон: БНХАУ-ын хөлөг онгоцнууд хил зөрчих нь хэрээс хэтэрлээ

Япон: БНХАУ-ын хөлөг онгоцнууд хил зөрчих нь хэрээс хэтэрлээ

БНХАУ-ын эргийн харуулын хөлөг онгоцууд сүүлийн дөрвөн өдөрт хоёр ч удаа Японы эзэмшлийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, Японы эргийн харуулын болон загас агнуурын завинуудын үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн Токио мэдээлжээ.

БНХАУ-ын хөлөг онгоцууд Японы мэдлийн бүсийн хилээс дотогш 4 км-т орших  Сенкаку буюу хятадуудын нэрлэдгээр Диаоюу арлуудыг өнгөрч 19.3 км зам туулсан хэмээн Японы эргийн харуул мэдэгдсэн байна.

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сугагийн хэлснээр дээрх асуудлаас болж Японы засгийн газар хэд хэдэн удаа Бээжинд эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Тус хэсгийг Япон, БНХАУ аль аль нь өөрсдийнх гэдэг ч албан ёсоор 1972 онд япончууд мэдэлдээ авсан билээ.

Токиогоос баруун урагш 1900 км-т байрлах тус бүсээс болсон хурцадмал байдал хоёр улсын дунд үүсээд олон жилийг үзэж байгаа бөгөөд цаашдаа ч аль нэг тал нь бууж өгөхгүй бололтой.

Өнгөрсөн сард Окинава хотын консул тус арлуудын засаг захиргааны статусыг өөрчлөх хуулийн төсөл хэлэлцсэнд хурцадмал байдал улам эгзэгтэй болсон билээ. Мөн Сенкаку арлууд нь Японы эзэмшил мөн эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсанд Бээжин ихэд дургүйцсэн юм.

Харин өчигдөр/2020.07.06/ БНХАУ-ын гадаад хэргийн ямны төлөөлөгч Жао Лижиан дээрх арлуудын ойролцоо усан онгоцуудаа байлгах нь Хятадын эрх хэмээгээд Японыг сүржигнэхгүй байхыг уриалжээ.

Арлуудын ойролцоо Хятадын хөлгүүд зогсоод нийт 84 хонож байгаа бөгөөд үе үе Японы эзэмшилд нэвтэрч байгаа гэнэ. Мөн сүүлийн 4 хоногт хоёр удаа нэвтрэхдээ нийт 30 цаг, 40 цаг байсан нь өмнө нь байгаагүй хугацаа аж. Ийнхүү хилийн маргаантай бүсэд зөрчил үүсгэх нь цэргийн мөргөлдөөний шалтгаан болох аюултай хэмээн мэргэжилтнүүд үзэж буй.

Магадгүй Японы АНУ, Энэтхэгтэй найрсаг харилцаатай, хамтын ажиллагаатай байгаа нь Бээжингийн дургүйг хүргэж байж болох. Өнгөрсөн сард Японы тэнгисийн дотоодыг хамгаалах хүчин Энэтхэгийн далайд Энэтхэгийн тэнгисийн цэргүүдтэй хамтарсан сургуулилт зохион байгуулсан билээ.

 

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-07 202.126.90.18

Cnn бол яс хаягч сайт шүү дээ. Ийм мэдээнд итгэж үл болно.

Avatar

Зочин 2020-07-07 202.126.90.18

Монгол Улс Япон, Хятад аль алинтай нь найрсаг харилцаатай, тэр харилцаагаа үргэлжлүүлэх болно.

Avatar

Zochin 2020-07-07 115.84.114.85

CNN geed unen ineedtei um bichikh um aa

Avatar

ШУДАРГА 2020-07-07 202.179.15.3

ХЯТАДУУД ИХ ООДОРЧ БАЙНА АА… ХҮНИЙ ОЛОНООР ОНГИРОХ ЦАГ ХЭДИЙНЭЭ ӨНГӨРСӨН ХЭДЭН БӨБӨГ ХАЯЛЦААД Л БОЛОО ЦАГ ШҮҮ ДЭЭ ХЯТАДУУДАА..

Avatar

Зочин 2020-07-07 59.153.112.129

Х У Ж А А бяр нь амтагдаад л байна аа даа, Энэтхэгтэй ч муудалцаад, Японтой ч Муудалцаад, АНУ-тай ч сөргөлдөөд тэгж байгаад үндэстэнээрээ мөхөх вий дээ

Avatar

Зочин 2020-07-07 202.179.25.140

hyatadiin hun amiin 90 huviig ustgahad 130 saya hun uldene, 99 huvi ustahad 13 saya toroigool uldene. het oluulaa.

Avatar

Зочин 2020-07-07 207.183.244.30

Ayayay gandan buurahgui ih han undesteen gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж