Гадаад валютын албан нөөц буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Гадаад валютын албан нөөц буурчээ

Гадаад валютын албан нөөц буурчээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2020 оны хоёрдугаар сард 4371.3 сая ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоогоод байсан юм. Тэгвэл тавдугаар сарын эцэст гадаад валютын албан нөөц 3202.9 сая ам.доллар болж буурчээ. Энэ нь сүүлийн гурван сарын дунджаар тооцсон валютын төлбөртэй барааны импортын найман сарын хэрэгцээг хангах түвшин юм. Харин гадаад валютаар илэрхийлэгдэх харилцах данс, хадгаламж өссөнтэй холбоотойгоор гадаад валютын нөөц 3555.9 сая ам.доллар болж бага зэргийн өсөлт ажиглагджээ.

Гадаад валютын албан нөөц буурахад төлбөрийн тэнцэл эхний дөрвөн сард 665 сая ам.долларын алдагдалтай байсан бөгөөд тавдугаар сард Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын гадаад
бондыг эргэн төлсөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж