Хятад улс олон улсын зэвсгийн худалдааны гэрээнд нэгдлээ | News.MN

Хятад улс олон улсын зэвсгийн худалдааны гэрээнд нэгдлээ

Хятад улс олон улсын зэвсгийн худалдааны гэрээнд нэгдлээ

Хятад улс олон улсын зэвсгийн худалдааны гэрээнд нэгдлээ

АНУ-аас гарахаа мэдэгдсэн олон улсын зэвсгийн худалдааны гэрээнд Хятад улс нэгдсэнээ мэдэгдлээ. НҮБ дахь Хятадын төлөөлөгч Зан Жуны мэдээлснээр олон улсад 70 тэрбум ам.доллар эргэлддэг зэвсгийн худалдааг зохицуулдаг конвенцид 107 дахь орон болж нэгдсэнээ мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2013 онд соёрхон баталсан тус гэрээний гол зорилго нь хүний эрхийг зөрчдөг хүчирхийлэгч нарын гарт галт зэвсэг очихоос сэргийлэх аж. Тухайн үед АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама тус гэрээнд нэгдэн гарын үсэг зурж байжээ. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэрээнээс гарахаа мэдэгдсэн.

Энэ талаар Хятадын төлөөлөгч АНУ-ын нэрийг дурдалгүйгээр зарим орон олон улсын гэрээнээс гарч, нэг талыг барьсан явцуу балмад үйлдэл гаргаж байна хэмээн шүүмжилжээ.

Хятад улс нь 2014-2018 оны хооронд дэлхийн тав дахь том зэвсэг худалдаалагч орон болжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж