Д.Нямхүү: Таван иргэнээс Covid-19 илэрлээ | News.MN

Д.Нямхүү: Таван иргэнээс Covid-19 илэрлээ

COVID-19

Д.Нямхүү: Таван иргэнээс Covid-19 илэрлээ

 

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Monday, July 6, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит /2020.07.07/мэдээллээ хийж байна. Тус яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 130 дуудлага иржээ. Мөн Австрали,  Швед улсаас Монгол улсын хоёр иргэн холбогдож коронавируст халдварын талаар зөвлөгөө авсан байна.

Иргэдийн зүгээс хүмүүс амны хаалт зүүхгүй хариуцлагагүй болсныг шүүмжилж байгааг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов. Тэрбээр “Иргэд, аж ахуй нэгжийн анхаарал суларч маск зүүхгүй байна гэсэн гомдол ирж байна. Иймд хүн бүр өөрийн болон бусдын эрүүл мэндийг бодож хариуцлагатай байж сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй. Ирэх намар, өвөл томуугийн дэгдэлтийн үеэр одооноос бэлтгэлээ хангаж дархлаагаа дэмжих хэрэгтэй” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Тэд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 20-34 насны иргэд юм.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 иргэн ирсэн, энэ хүмүүсээс сорьц цуглуулах ажил явагдаж байна. Хөрш орнууд халдварыг алдаж, эрүүл мэндийн салбар нь самгардаж байна. Энэ бол бидэнд дохио сануулга өгч байгаа хэрэг.

Ирэх намар томуугийн дэгдэлттэй коронавирусийн халдвар хавсрах эрсдэлтэй байгаа тул иргэд зуны дэлгэр цагт дархлаагаа дэмжээрэй.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн  мэдээлснээр шинжилгээний хариу нь эерэг гарч, коронавирусийн халдвараар өвчилсөн таван хүний гурав нь ажиглах байранд тусгаарлагдаж байжээ. Мөн ОХУ-ын иргэнээс коронавирус халдвар илэрсэн тул гэр бүлийнх нь хүнийг ч бас нэгдүгээр хавьтал гэж үзэн тусгаарласан байна.

Тусгаарлагдаж буй хүмүүс тамхи татаж, сэлгүүцэж болохгүй

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Урьдчилсан байдлаар Сөүл- Улаанбаатар чиглэлийн онгоцоор 172 иргэн ирнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай нэг иргэн байна. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд өөрийн эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллээ тодорхой өгөхийг хүсье. Тусгаарлах байрт байгаа иргэд журмыг мөрдөх хэрэгтэй. Тамхи татах, амны хаалт зүүхгүй байх, коридорт сэлгүүцэх нь бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Daas 2020-07-07 43.228.130.149

Эрүүл мэндийн сайдаар хөгийн архичин баагийн тавих нь. Салбар байгууллагуудынхаа шинэ жилээр архидан согтуурч, төрийн албан хаагчдийн зодож танхайрдаг. Нандиа гэх хамтран ажиллагч бүсгүйтэй хормоойн холбоотой, түүнийгээ АУИС-д ажиллуулдаг, жижигхэн коммунист сайд болох гэж үү

Avatar

Зочин 2020-07-07 182.160.37.170

Монголд вирус тарахгүй байгаад оросууд маш дургүй байна. зориуд вирустай хүмүүсийг явуулж байна. Тэрнээс биш юу боллоо гэж бараг ирсэн хүн болгоноос нь илрэх вэ дээ. Орос хяналтандаа авчихсан гэсэн атлаа монголд ирж буй хүн бүр вирус тээж ирж байгаа нь сэжиг төрүүлж байна

Avatar

Айн 2020-07-07 202.126.89.138

Тэгээд хужаагаас хунс авхууу битгий гуц

Avatar

Зочин 2020-07-07 122.201.23.44

Монголд хүн яагаад үхгүй бгаам бол

Avatar

Зочин 2020-07-07 66.181.161.50

zarig Unuruu yu chi…iim l yum xuseed bga yanxan daa

Avatar

Зочин 2020-07-07 202.131.225.197

"Мөн ОХУ-ын иргэнээс коронавирус халдвар илэрсэн тул гэр бүлийнх нь хүнийг ч бас нэгдүгээр хавьтал гэж үзэн тусгаарласан байна"

Энэ юу гэсэн үг вэ? Тусгаарлаагүй, гадуур явж байсан юм уу? Хоёрдугаар хавьтал байна уу?

Avatar

Зочин 2020-07-07 62.216.208.224

Чи ойлгохгүй бол хуцалгүй л байж бай

Avatar

Зочин 2020-07-07 64.119.22.198

Оросыг дэмжигчдээ наад хил хаагаач яах гээд хүнс зөөгөөд халдвар зөөгөөд байнаа

Avatar

uurt 2020-07-07 202.126.89.176

Baliar orosoos hun bitgii avaachee. corona-gui hun bhgui ee tend. uur hurch bna, dandaa l altanbulagaar virus orj irj bna , dotor tarj bgaa ch yum bil

Avatar

Монгол улсын иргэн 2020-07-07 202.9.46.34

Гаднаас хүнс авч Алтанбулгийн боомтоор битгий вирус зөөгөөд байгаачээ. Эрүүл хоол монголоор дүүрэн байхад гаднаас элдэв даршилсан, нөөшилсөн өчнөөн хоног явж ирсэн хүнс битгий оруулаад байгаач. Голомтоор дамжиж оруулж ирсэн наад хүнсээ өөрсдөө идвэл таарна. Орсууд яагаад өвчтэй байж манайх руу орж ирээд байгаа юм бэ. Болиулаач дээ. Төр засаг гэж байна уу. Бусад орнууд гадны вирустэй хүмүүсийг авахгүй л байгаа шүү дээ. Монголчуудаа яаая гэж байж орсуудыг оруулж вирус тараөх гээд байгаа юмуу.

Avatar

Зочин 2020-07-07 203.91.115.49

Оросын гар хөлүүд төрд их байна. Тэгэхээр арга байхгүй ийм болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж