Д.Нямхүү: Таван иргэнээс Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Таван иргэнээс Covid-19 илэрлээ

 

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Monday, July 6, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит /2020.07.07/мэдээллээ хийж байна. Тус яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 130 дуудлага иржээ. Мөн Австрали,  Швед улсаас Монгол улсын хоёр иргэн холбогдож коронавируст халдварын талаар зөвлөгөө авсан байна.

Иргэдийн зүгээс хүмүүс амны хаалт зүүхгүй хариуцлагагүй болсныг шүүмжилж байгааг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов. Тэрбээр “Иргэд, аж ахуй нэгжийн анхаарал суларч маск зүүхгүй байна гэсэн гомдол ирж байна. Иймд хүн бүр өөрийн болон бусдын эрүүл мэндийг бодож хариуцлагатай байж сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй. Ирэх намар, өвөл томуугийн дэгдэлтийн үеэр одооноос бэлтгэлээ хангаж дархлаагаа дэмжих хэрэгтэй” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Тэд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 20-34 насны иргэд юм.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 иргэн ирсэн, энэ хүмүүсээс сорьц цуглуулах ажил явагдаж байна. Хөрш орнууд халдварыг алдаж, эрүүл мэндийн салбар нь самгардаж байна. Энэ бол бидэнд дохио сануулга өгч байгаа хэрэг.

Ирэх намар томуугийн дэгдэлттэй коронавирусийн халдвар хавсрах эрсдэлтэй байгаа тул иргэд зуны дэлгэр цагт дархлаагаа дэмжээрэй.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн  мэдээлснээр шинжилгээний хариу нь эерэг гарч, коронавирусийн халдвараар өвчилсөн таван хүний гурав нь ажиглах байранд тусгаарлагдаж байжээ. Мөн ОХУ-ын иргэнээс коронавирус халдвар илэрсэн тул гэр бүлийнх нь хүнийг ч бас нэгдүгээр хавьтал гэж үзэн тусгаарласан байна.

Тусгаарлагдаж буй хүмүүс тамхи татаж, сэлгүүцэж болохгүй

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Урьдчилсан байдлаар Сөүл- Улаанбаатар чиглэлийн онгоцоор 172 иргэн ирнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай нэг иргэн байна. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд өөрийн эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллээ тодорхой өгөхийг хүсье. Тусгаарлах байрт байгаа иргэд журмыг мөрдөх хэрэгтэй. Тамхи татах, амны хаалт зүүхгүй байх, коридорт сэлгүүцэх нь бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж